Малайзын нийслэл Куала-Лумпурт дөрөвдүгээр сарын 13-16-нд 58 дахь удаагийн усанд сэлэлтийн тэмцээн боллоо. Манай улсаас тус тэмцээнд 22 тамирчин, гурван дасгалжуулагч, хоёр албаны хүний хамт оролцов.
“Сэлэм Загас” клубийн тамирчин ОУХМ Э.Эрхэс хөвгүүдийн 13-14 насны ангилалд 3 алт, 1 мөнгө, “Хилэм” клубийн тамирчин Н.Билгүүн 11-12 насны ангилалд 2 алт, 1 хүрэл медаль хүртэв.
Сонирхуулахад, Э.Эрхэсийн хувьд 3 төрөлд түрүүлэхдээ бүгдэд нь Монгол Улсынхаа, 2 зайд Малайз Улсын аваргын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Эх сурвалж: MGL SPORT
Уншиж байна |