Сар шинийн амралтыг сунгах эсэхийг хэлэлцэнэ
5 цаг 14 мин

 

Энэ жилийн "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баяраар шиний нэгний өдөр тохиохгүй, шинийн 2,3 амралтын өдөр таарч буй. Тиймээс олон нийтийн зүгээс сар шинийн баяраар Бүх нийтээр амрах тухай хуулийн дагуу амралтын өдөр таарч буй өдрүүдийг ажлын өдөрт шилжүүлж амраах тухай хүсэлтийг гаргаад байгаа юм. Тодруулбал, 11 11 төвд долоо хоногийн байдлаар нийт 257 иргэн сар шинийн баяраар амрах санал гомдол гаргажээ. Энэ дагуу Засгийн газрын Лхагва гарагийн хуралдаанаар энэ жилийн сар шинийн баярын амралтын өдрийг хуульд харшлахгүйгээр сунгах асуудлаар хуралдаж шийдвэр гаргахаар болжээ.

Shuud.mn
Сонин хачин