Туркийн эсэргүүцлийн жагсаалын үеэр 1879 хүн баривчлагджээ
Өнгөрсөн лхагва гарагаас эхэлсэн Туркийн эсэргүүцлийн жагсаал томоохон хотуудыг хамарч есөн өдрийн турш үргэлжилж байна
Өнгөрсөн лхагва гарагаас эхэлсэн Туркийн эсэргүүцлийн жагсаал томоохон хотуудыг хамарч есөн өдрийн турш үргэлжилж байна
Европын холбоо эвслийн 27 улсын иргэн бүрийг дайн, байгалийн гамшиг зэрэг онцгой нөхцөл байдалд бие даан амьдрах чадвартай байхад анхаарахыг уриаллаа
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нарын санаачилгаар зохиогдсон “Украинд туслах хүсэлтэй улсуудын эвсэл”-ийн дээд хэмжээний уулзалт Парис хотноо зохион байгуулагдлаа
Армени Европын Холбоонд элсэх үйл явцыг эхлүүлэх хуулийг баталлаа Бүгд Найрамдах Армени Улсын парламент Европын Холбоонд (ЕХ) гишүүнээр элсэх үйл явцыг эхлүүлэх тухай хуулийн төслийг хоёр дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталжээ. Уг хуулийн төслийг 64 гишүүн дэмжиж, 7 гишүүн эсэргүүцсэн байна. Хуулийн батлагдсаныг ЕХ-ны удирдагчид сайшаан хүлээн авч, Армени улсын ардчилал, нийтлэг үнэт зүйлсэд тууштай хандаж буй тод илэрхийлэл хэмээн онцолжээ. Тэдний үзэж буйгаар энэ нь ЕХ-Арменийн харилцаанд чухал шинэ үе шатыг эхлүүлж буй хэрэг аж.
Google хамгийн ухаалаг загвараа танилцууллаа. “Google” компани өөрийн хамгийн дэвшилтэт хиймэл оюуны загвар болох “Gemini 2.5 Pro”-г олон нийтэд танилцууллаа. Тус загвар нь өмнөх хувилбаруудаас илүү ухаалаг, нарийн шийдэлтэй байхаас гадна хэрэглэгчдэд илүү бодит, баталгаатай хариулт өгөх чадвараараа онцлог юм. “Gemini 2.5 Pro”-гийн гол давуу тал нь асуудалд задлан шинжилгээ хийж, учир шалтгааныг нарийвчлан бодох чадвар юм.
Дэлхий даяар алдартай “ТикТок” платформыг эзэмшдэг “ByteDance” компанийг үүсгэн байгуулагч Жан Имин “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээр Хятадын хамгийн баян хүнээр тодорчээ. 41 настай тэрбээр 57.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр уг жагсаалтыг тэргүүлсэн байна.
БНСУ-д дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас 26 хүн амиа алдаж, 30 хүн гэмтэж бэртжээ. Тус улсын Гёнсанбүг мужаас эхлэн дэгдсэн ой хээрийн тйүмэр хүчтэй салхины нөлөөгөөр улам бүр газар авч байна. Албаныхны мэдээлснээр, пүрэв гарагийн өглөөний байдлаар 36,000 га талбай бүхий ой мод шатсан гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп автомашин, автомашины сэлбэгийн импортод 25%-ийн шинэ татвар ногдууллаа. Ерөнхийлөгч Дональд Трампын автомашин болон сэлбэгт ногдуулж буй 25%-ийн нэмэлт татвар нь дэлхий даяар худалдааны дайн өдөөх эрсдэл дагуулж байна. Шинэ тариф ирэх 4-р сарын 2-ноос хэрэгжиж эхлэх бөгөөд харин авто сэлбэгийн татвар 5-р хэрэгжиж эхлэх аж
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба “Signal” мессенжэр дэх групп чатаа задруулсан дуулиан үргэлжилсээр байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын алба тагнуулын мэдээллээ хуваалцдаг чатадаа улс төрийн нөлөө бүхий сэтгүүлч Жеффри Голдбергийг санамсаргүй нэмснээр Европын асуудал болоод Йемен дэх босогчдод өгөх мэдээллүүд задарч эхэлсэн байна
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын алба тагнуулын мэдээллээ хуваалцдаг чатны мэдээллээ алдсан нь дэлхий даяар шуугиан тарьж байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын алба удахгүй Йеменд цохилт өгөх тухай хэлэлцэж байсан групп чатадаа улс төрийн нөлөө бүхий сэтгүүлч Жеффри Голдбергийг санамсаргүй нэмсэн нь олон мэдээлэл алдагдах АНУ-ын тагнуулын нэр хүнд унах гол шалтгаан болов.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн тогтолцоог өөрчлөх, шударга үнэн зорилгоор “Сонгуулийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах тухай” зарлигт гарын үсэг зуржээ. Дональд Трампын гарын үсэг зурсан захирамжид аливаа иргэн сонгуульд саналаа өгөхдөө иргэний үнэмлэх буюу АНУ-ын иргэн гэдгээ заавал нотлоно
БНСУ-д дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас учирч буй хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Хамгийн сүүлийн байдлаар түймрийн улмаас 18 хүн амиа алдаж 19 хүн бэртсэн байна. Үүнээс гадна тус улсын түүхийн хосгүй үнэт өв болсон 1300 жилийн настай Гоүнса буддын сүм сүйджээ. Тодруулбал Гёнсанбүг аймгийн Уйсён хотод байрлах Гоүнса Буддын сүм бүрэн шатаж, зөвхөн ёслолын хонх нь л үлдсэн байна
Орос-Украин Хар тэнгист гал зогсоохоор тохиролцжээ. Талууд Хар тэнгист гал зогсоохоор хэлэлцсэн нь Саудын Арабт болсон хэлэлцээрийн эхний үр дүн гэж ажиглагчид харж байна. Хар тэнгист гал зогсооно гэдэг үр тариа, наран цэцгийн тос зэрэг хүнсний нийлүүлэлтийн суваг нээгдэнэ гэсэн үг юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын газрын ховор элементийн хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжихээ мэдэгдэв. Дональд Трампын хувьд АНУ-ын газрын ховор элементийн үйлдвэрлэлийг дэмжих зарлигт гарын үсэг зурсанаар тус улсын “Northern Dynasty Minerals” компанийн хувьцааны ханш 30 хувиар өсжээ.
“Samsung Electronics” компанийн гүйцэтгэх захирал Хан Жонг Хи 63 насандаа таалал төгсжээ. Тэрээр мягмар гарагт зүрхний шигдээсээр нас барсан байна. Хан Жонг Хи 2022 оноос хойш “Samsung Electronics”-ийг удирдаж байсан бөгөөд амьдралынхаа 37 жилийг Samsung-д зориулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал мэдээллээ алдав. Тодруулбал, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын алба удахгүй Йеменд цохилт өгөх тухай хэлэлцэж байсан групп чатадаа улс төрийн нөлөө бүхий сэтгүүлч Жеффри Голдбергийг санамсаргүй нэмжээ. “Signal” мессенжер дэх аюулгүй байдлын албаны групп чатад АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф, Цагаан ордны штабын дарга Сюзи Уайлс зэрэг Д.Трампын засаг захиргааны хэд хэдэн өндөр албан тушаалтан байжээ.
Өчигдөр буюу 2025 оны 3-р сарын 24-нд Саудын Арабын Жидда хотод Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын төлөөлөгчидтэй уулзалт хийв. Орос-Украины дайныг зогсоох дараагийн шатны арга хэмжээнд шилжих энэ уулзалтад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Орос-Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кит Келлог оролцсон байна.
Ираны эрхбаригчид цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн гэв. Тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудал сүүлийн жилүүдэд олон улсын анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 5 оронтой байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээний хугацаа дуусаж байна.
Европын холбооны гол улс орнууд бүс нутгийн аюулгүй байдлыг АНУ-ын шууд оролцоогүйгээр хангах стратегийн шинэ төлөвлөгөө боловсруулж байна. Энэ хүрээнд Европын холбооны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, зэвсэгт хүчин, тагнуул, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын хэлэлцээрүүдийг эрчимжүүлэхээр ажиллаж эхэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа цагаачлалын бодлогоо улам чангатгат Куба, Хаити, Никарагуа, Венесуэл зэрэг улсаас ирсэн 500 мянга гаруй цагаачийн хууль ёсны оршин суух эрхийг цуцлахаар болжээ. Энэхүү шийдвэр нь түр хугацааны хамгаалалтын статусын хүрээнд гарч буй бөгөөд АНУ-д оршин суух зөвшөөрөлтэй байсан цагаачдад нөлөөлж байна.