Д.ТРАМП Э.МАКРОНЫ "УУЛЗАЛТ БА САНАЛ ЗӨРӨЛДӨӨН"
3 цаг 36 мин

Макрон договорился с Трампом о сотрудничестве в интересах мира

Орос-Украины дайныг төгсгөж энхийн хэлэлцээр байгуулах асуудал зөвхөн ОХУ АНУ-ын төлөөлөгчдийн дунд болсон нь Европын холбоо, Украины аюулгүй байдлыг хөндсөн “эмзэг” асуудал болов. Европын холбоо, АНУ-ын харилцаа хямарч мэдэх эрсдэл дагуулсан энэ цаг үед Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-д айлчилж Дональд Трамптай уулзаад байна. Даваа гарагт цагаан ордонд болсон энэ уулзалт Орос-Украины дайныг дуусгаж энхийн хэлэлцээр байгуулах асуудлаар болсон бөгөөд

Эммануэль Макрон Украины аюулгүй байдлыг үргэлжлүүлэн дэмжих ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

ЭНХИЙГ САХИУЛАХ ХҮЧИНГ УКРАИНД БАЙРЛУУЛАХ САНАЛ

Уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, “Украины аюулгүй байдлыг хамгаалах” зорилгоор энхийг сахиулах хүчнийг тус улсад илгээх саналыг дэвшүүлсэн байна. Тэрээр Украин, ОХУ-ын хоёр улсын хооронд энхийн хэлэлцээр байгуулагдсаны дараа энхийг сахиулах цэргүүдийг фронтын шугамд бус, зөвхөн энх тайвныг сахиулах үүрэгтэйгээр байрлуулж болно гэж онцолжээ.  Мөн Эммануэль Макрон энхийг сахиулах ажиллагааг АНУ-ын зүгээс хамгаалан оролцох баталгаа өгөх ёстойг дурдсан байна. Тэгвэл Эммануэль Макроны энэ саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ саналыг дипломат ёсоор сайшаасан ч тодорхой яг тодорхой амлалт өгөөгүй байна.

АНУ-ЫН БАЙР СУУРЬ БА ДАЙНЫ САНХҮҮЖИЛТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд уулзалтын үеэр “Зөвхөн АНУ л Украинд хамгийн их тусламж үзүүлсэн” гэж мэдэгдсэн бөгөөд Европын орнууд энэхүү ачааллыг хуваалцах ёстойг онцолсон юм. Тэрээр мөн, “Европын Холбооны орнууд  Орос-Украины дайны зардлыг үүрэх ёстой” гэж хэлсэн байна.

Харин Эммануэль Макрон хариуд нь "Европын орнууд Украинд үзүүлэх тусламжийн нийт 60 хувийг санхүүжүүлсэн" гэжээ.

ОХУ-ТАЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дайныг зогсоох талаар “энхийн хэлэлцээ” хийх асуудлыг “гүнзгий” түвшинд ярилцаж байгаа гэжээ. Тэгэхээр энхийн хэлэлцээний дараагийн шат ойрын хугацаанд зохион байгуулагдах юм байна.  Дональд Трамп мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй тус улсын газрын ховор элементийн ордыг ашиглах, хамтран ажиллах гэрээ байгуулах тал дээр яриа хэлэлцээр өрнүүлж байгаагаа ч ярьсан байна. Энэ нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд Украиныг санхүүжүүлсэн 300 тэрбум долларын хариуд байх болно гэж тодотгосон юм.

ТАЛУУДЫН ХАРИЛЦАА БА САНАЛ ЗӨРӨЛДӨӨН

Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Эммануэль Макрон нар найрсаг харилцаатай ч, Украин болон Европын аюулгүй байдлын талаар санал зөрөлдөөнтэй хэвээр үлдлээ. Эммануэль Макрон Европын байр суурийг хамгаалж, Украины бүрэн эрхт байдлыг хүндэтгэхийг шаардсан бол Дональд Трамп дайны санхүүжилт болоод ОХУ-тай хийх яриа хэлэлцээнд анхаарлаа хандуулж байв.

Дональд Трамп Эммануэль Макрон нарын дээд хэмжээний уулзалт нь Орос-Украины дайныг дуусгахал олон улсын хамтын ажиллагаа, ялангуяа АНУ болон Европын орнуудын хамтын ажиллагааны чухлыг дахин “нотлов”.

Харин Европтой харилцах АНУ-ын байр суурь эрс өөрчлөгдөж байгаа нөхцөлд Европ үүнд дасан зохицох шаардлагатай гэх санааг Германы шинэ канцлер Фридрих Мерц баримталж илэрхийлсэн юм.

Нэг үгээр хэлбэл Европын холбоо АНУ-аас хараат бус байх ёстой гэх шинэ үзэл Европын холбооны орнуудад аль хэдийн буй болж...

Shuud.mn
Сонин хачин