КРИТИКАЛ МЕНЕРАЛЫН ТӨЛӨӨХ АНУ-ЫН "АШИГ СОНИРХОЛ"
2 цаг 56 мин

Stop war Ukraine Russia war vector icon. Ukraine country border with ...

 

Газрын ховор элементийн олборлолт нийлүүлэлтээр дэлхийд ноёрхож буй Хятадын бодлого, газрын ховор элементийн төлөөх дэлхийн өрсөлдөөн, Монгол улсын газрын ховор элементийн нөөц, энэ нөөц геополитикийн чиг хандлагыг хэрхэн өөрчлөх тухай мэдээллүүдийг бид өмнөх дугааруудад тоймлон хүргэсэн. Тэгвэл газрын ховор элемент гэх нөөц яагаад чухал вэ? гэдгийг АНУ-ын бодлого дахин нотолж буй чухал үйл явдал өрнөж байна.

Энэ бол Украин улсын газрын ховор элементийн нөөц. Гурван жилийн хугацаанд газар нутгаа хамгаалан Оростой байлдсан Украины хувьд ар талаасаа АНУ тэргүүтэй барууны улсуудаар дэмжүүлж байв. АНУ тэргүүтэй барууны улс орнуудын орчин үеийн зэвсэглэлийн хүчээр Украины арми гурван жил ОХУ-ын эсрэг тэмцсэн. Харин Украины ар талаас бүрэн дэмжлэг үзүүлж байсан АНУ-ын Ерөнхийлөгч нь солигдож, Дональд Трамп гарч ирсэнээр нь дайны нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, үргэлжүүлэн дэмжлэг авч чадах нь эсэх нь эргэлзээтэй болж ирлээ.

Өөрөөр хэлбэл Дональд Трамп, Владимир Путин нар Украины өмнөөс энхийн хэлэлцээр эхлүүлэх оролдлого эхний оролдлогыг энэ сарын 18-нд хийлээ. Ингэснээр ойрын хугацаанд Орос Украины дайн энхийн хэлэлцээрээр шийдэгдэж, Украины хувьд АНУ-д дайны өр төлбөрөө төлөх асуудал үүсэх эрсдэл байна. Дайн өрнөсөн гурван жилийн хугацаанд АНУ-аас авсан мөнгөн дэмжлэг, цэргийн тусламжийн төлбөр 350 тэрбум доллараар хэмжигдэж байна. Энэ төлбөрийн хариуд Украинд АНУ-д 350-500 тэрбум долларын газрын ховор элементийн ордоо ашиглуулах уу? үгүй юу гэх “делимма” буюу хэцүү сонголтын өмнө ирээд байна.

Тодруулбал Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Оросын эсрэг дайнд санхүүгийн дэмжлэг үзүүлсний төлбөр болгон газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах  боломжтой гэж мэдэгдсэн юм. Украин бол газрын ховор элементүүдээр баялаг.  Үүнээс гадна уран, лити, титаны томоохон ордуудтай. Газар тариалангийн амин чухал хэсэг хар хөрсний 90 орчим хувьд Украинд бий. Энэ нөөцөд хяналт тавих нөгөө талаас найдвартай хамрагч болох гэсэн их гүрнүүдийн бодлого тал талаас цухалзсаар байна.

Дональд Трампын үед газрын ховор элементийн төлөөх тэмцэл ил өрнөдөг. Тиймдээ Дональд Трамп тангараг өргөснийхөө дараа Дани улсаас газрын ховор элементийн нөөцтэй Грийнландыг худалдан авах саналыг 2 дахь удаагаа тавьсан бол өнгөрсөн долоо хоногт Украины газрын ховор элементийн ордыг ашиглая гэх санаагаа дэвшүүлсэн юм. Энэ бол АНУ-ын газрын ховор элементийн салбарт Хятадын хамаарлаас бүр мөсөн салах оролдлого. АНУ-д өнөөдөр нэг л газрын ховор элементийн орд ажиллаж байна. Харин хайгуулыг тасралтгүй хийсээр байгаа. Тус улс 2024 оны байдлаар газрын ховор элементийн хэрэгцээнийхээ 80%-ийг Хятадаас үлдсэн хувийг, Малайзаас хангаж байна.

Мөн Трамп Дональд анхны бүрэн эрхийнхээ хугацаанд газрын ховор элементийн экспортоо танаж буй Хятадтай өнгөн дээрээ худалдааны дайн, цаад талдаа газрын ховор элементийн төлөөх дайн эхлүүлсэн нь өнөө ч үргэлжилж байна. Украинд уран, лити, титан зэрэг ашигт малтмалын томоохон ордууд бий.

Цаашид Дональд Трамп ОХУ энхийн хэлэлцээр байгуулбал, Украины ашиг сонирхол хангагдахгүй байх эрсдэл бий болох магадлал өндөр байна. Мөн АНУ Украинд дэмжлэг үзүүлсэнийхээ хариуд газрын ховор элемент болон бусад ашигт малтмалынхаа хэрэгцээг хангах, харин ОХУ нь хяналтаа тогтоосон бүс нутгуудаа Украинаас авах тохироо хийж магадгүй гэж шинжээчид үзэж байна. ОХУ Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээг ойрын 14 хоногийн дотор Саудын Арабын Эр Рияд хотод зохион байгуулах төлөвтэй байна гэж АНУ, ОХУ-ын тал мэдэгдсэн юм.  

Shuud.mn
Сонин хачин