Ганцмод боомтод 2024 онд тонн нь 224 ам.доллароор борлуулж байсан коксжих нүүрсний үнэ он гарснаас хойш 120 ам.доллар болтлоо буураад байна.
Нүүрсний үнэ 12 удаа 44-45 хувиар буурчээ.
Ганцмод боомтод нүүрсний агуулахууд дүүрч, Монголын нүүрс 4.9 сая тонныг давж, цааш борлуулагдахгүй байна.
Нүүрсний үнэ унасан нь манай улсаас илүү Хятадын зах зээлээс хамаарч буй. Ялангуяа, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналттай холбоотой. Эрэлт нь суларч нийлүүлэлт ихэссэн. Өөрөөр хэлбэл, урд хөрш нүүрс худалдан авах сонирхол буурсан гэсэн үг. Тиймээс худалдааг идэвхжүүлэхийн тулд Хятадын үнэ ханштай ойролцоо болох, уян хатан байх талаас Монголын хөрөнгийн биржтэй хамтран судалж байна.
Экспортын нүүрс Ганцмод боомтын талбайд цаашаа борлуулагдахгүй үлдэж байна. Худалдан авагчидтай уулзах үед хамгийн гол нь арилжсан нүүрсний үнэ өндөр байгаа учраас борлуулж чадахгүй байна гэж ЭТТ ХК-ийн зүгээс хэллээ.
Өнгөрсөн онд Ганцмод боомтод 2.9 сая тонн нүүрс байсан бол одоо 4.9 сая тонныг даваад байна. Агуулахууд нь дүүрсэн, цааш борлуулж чадахгүй байна.
Уншиж байна |