Одоогоор манай улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн гурван тохиолдол лабораториор батлагдсан. Олон улсад зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байгаа учир гаднын улсаас ирсэн хүн бүр сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Өндөр халуурах, тууралт гарсан шинж тэмдэг илэрвэл өөрийгөө тусгаарлах шаардлагатай. Улаанбурхан өвчний вакциныг есөн сартайд болон хоёр настайд хийдэг. Вакцинд хамрагдаагүй хүүхэд болон насанд хүрсэн иргэд, энэ өвчнөөр өвдөөгүй хүмүүс халдвар авах өндөр магадлалтай. Тухайлбал, улаанбурхан өвчин нь халдварлалт маш өндөртэй гэж тооцогддог. Иймд вакцинд хамрагдаагүй хүүхдүүд нөхөн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай. Эмнэл зүйн хувьд бага насны хүүхэд илүү хүндрэх, эндэх эрсдэлтэй байдаг. Хяналтад байгаа нэг хүүхдийн биеийн байдал одоогоор хүнд байна. Халуурч, биеэр тууралт гарсан, хатгалгаа өвчнөөр хүндэрсэн. Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүнтэй ойрхон зөрөх, нэг өрөөнд ороод гарахад л халдвар авах магадлал маш өндөр. Иймд амны хаалт зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахих хэрэгтэй" гэв.
Уншиж байна |