ШАВАРТ УНАСАН ШАРЫН ЭЗЭН Д.ЦОГТБААТАР

ШАВАРТ УНАСАН ШАРЫН ЭЗЭН Д.ЦОГТБААТАР

Даваагийн ЦОГТБААТАР dodał(a) nowe... - Даваагийн ЦОГТБААТАР

 

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Улсын дээд шүүхээс гэм буруутай нь тогтоогдож ял шийтгэл оногдуулсан ч шүүхийн шийдвэр биелүүлэхгүй, ширэн нүүрлээд 2 сар гаруй хугацаа өнгөрсөн.  Хууль хүн бүрд тэгш үйлчилдэггүй, тэр тусмаа их хурлын гишүүнд огт үйлчилдэггүйн бэлэн жишээ нь Д.Цогтбаатар, гишүүн асан Ё.Баатарбилэг нар.

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Мондулаан, Газ Импорт, Бэрэн групп-д давуу байдал олгож Эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдаг. Шүүхийн шийдвэр гарч УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдах хуулийн шаардлага үүссэн ч “шинэ парламент” түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэлгүй дээд шүүхийн “тогтоол албажаагүй” шалтгаанаар хамгаалж үлдсэн. Харин энэ сарын 21-.нд дээд шүүхийн тогтоол албажиж Даваагийн Цогтбаатарын УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэл хангагдаж байгаа юм.

Шаварт унасан шарын эзэн уг нь Хөгжлийн банкны асуудлаар давж заалдах шатны шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгосны дараа УИХ-ын сонгуульд нэр дэвшжээ. Ингээд сонгогдсоных нь дараа дээд шүүхээс 20 саяын торгуулийн ял, 2 жил төрд ажиллахгүй байх ял оноожээ. Тухайн үед Хөгжлийн банкнаас зээл олгох шийдвэр гаргаж гарын үсэг зурсан дэд захирлууд нь цагаадаж, Д.Цогтбаатар нь зээлийн нөхцөл өөрчилсөн гэх үндэслэлээр яллагдсан байна. Ингээд нэгэнт дээд шүүхээс гэм буруутай нь тогтоогдож яллагдсан бол шүүхийн өмнө хүн бүр тэгш байх ёстой.

Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд бүх иргэн, байгууллага заавал биелүүлнэ” гэх Үндсэн хуулийн заалт бий.

Парламентад суусан хагас жил гаруйн хугацаанд 2025 оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаадрлагыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн нэр бүхий гишүүдийн нэг Даваагийн Цогтбаатар ийнхүү “сул зайг” гаргаад буцах болов.

Харин түүний ард Нөхөн сонгуулийг хүлээгээд алгаа үрээд суугчид олон бий.

Улс төрийн намууд ч нөхөн сонгуульд аль хэдийн бэлтгэл ажлаа хангаад буй гэнэ.  Энэ удаад АН-ын зүгээс Хангайн бүсэд үнэмлэхүй ялалт байгуулсан амжилтаа бататгах гэж хичээж байгаа бол эрх баригч МАН-ын тухайд хуучин гишүүдээ өрсөлдүүлэхээр зэхэж байгаа сурагтай.  Юутай ч эхлээд УИХ Дав.Цогтбаатарыг эгүүлэн татаж, нөхөн сонгуулийн товыг зарлах зэрэг хуулийн зохицуулалт бүхий шат дамжлага явагдсаны дараа сонгуульд нэр дэвшигчид улам бүр тодорч идэвхжих биз ээ.

Харин түүний асуудал Ё.Баатарбилэгийн адил сунжирч, дабль стандарт эдлэхгүй шийдэгдэнэ гэж найдах үлдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Morris Zac:
HOW I RECOVER MY LOST BTC FROM FAKE BROKER ONLINE I was scammed by a fake Bitcoin investment company online last month. I lost about $985,000 to them and they denied all my withdrawal requests, and gave me all sorts of filthy requests. It was really hard for me because that was all my life savings and they tricked me into investing with their company with a guarantee that I will make more profit. They took all my money and I did not hear from them anymore. I was clueless about how to restart after losing everything. Fortunately, I was directed to THE HACK ANGELS RECOVERY EXPERT by a friend. I was able to contact them on: WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I was able to recover all I lost through the help of THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I am really grateful to the experts because I know a lot of people here have been scammed and need help. Contact the THE HACK ANGELS RECOVERY EXPERT for any desired Hacking Services
2025-02-28