Точмууд өдөрт 35 мянган шийдвэр гаргадаг
3 цаг 47 мин

 

Та өдөрт хэчнээн шийдвэр гаргадаг вэ? Тэгвэл насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 35 мянга орчим шийдвэр гаргадаг байна. Үүнд зөвхөн ухамсартайгаар гаргасан шийдвэрүүд багтдаг. 

Юу идэхээс эхлээд хаана амьдрах гэх мэт жижиг, том шийдвэрүүдийн дунд төөрөлдөх нь амархан. Үүнийг мэргэжилтнүүд “сонголтын хэт ачаалал” гэж нэрлэдэг байна.

The Decision Lab-аас “сонголтын хэт ачаалал гэдэг нь олон сонголттой тулгарч шийдвэр гаргахад хүндрэлтэй байхыг хэлнэ, ялангуяа бүх сонголтууд ижил ач холбогдолтой мэт санагдах үед” гэжээ. 

FOMO буюу “дутахаас айх айдас” нэмэгддэг

Сонголт их байх нь “дутахаас айх айдас” (FOMO) үүсгэдэг. FOMO гэдэг нь бусдын амьдралтай өөрийнхөө амьдралыг харьцуулснаар өөрийгөө хоцорч байгаа мэт мэдрэх сөрөг сэтгэл хөдлөл юм. 

Инженерээс зураач болсон Жорж Чам болон сэтгэл судлаач Дуэйн Годвин нар “Out of Your Mind” номондоо сонголт их байх нь өөрийгөө бусадтай харьцуулахад хүргэж, гаргасан шийдвэртээ эргэлзэх магадлалыг нэмэгдүүлдэг гэж бичжээ. 

Өнөө үед олон нийтийн сүлжээ хөгжсөнтэй холбоотойгоор хүмүүс бусдын хийж буй зүйлсийг хялбархан харж, өөртэйгөө харьцуулах болжээ.

Сонголтоо хязгаарлаж, амар тайван байдлыг олох нь

Хэдий олон сонголттой байх нь сонирхолтой мэт санагдах ч, “заримдаа ямар ч сонголтгүй байх нь биднийг илүү аз жаргалтай болгодог” гэж Чам, Годвин нар дүгнэсэн байна.

Shuud.mn
Сонин хачин