Ромын Пап Франциск уушгины хатгалгаа өвчин тусаж, Жемелли эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Тэгвэл 88 настай Пап лам Францискийн биеийн байдал хүнд хэвээр бөгөөд цусны шинжилгээгээр бөөрний дутагдлын шинж тэмдэг илэрсэн байна.
Пап лам Францискийн биеийн байдал дордсон ч өөрийн сүсэг бишрэлт иргэддээ тайван байхыг уриалаад байна. Мөн гэгээн Жемелли эмнэлэгээс ням гарагийн Ариун мөргөлд оролцжээ. Өнгөрсөн долоо хоногт Пап ламын хоёр уушгиндаа хатгалгаатай, амьсгалын замын халдвар гэх оноштой эмнэлэгт хэвтсэн юм.
Ромын Пап Франциск 21 настайдаа уушгиныхаа нэг хэсгийг тайруулсан бөгөөд үүнээс болж халдварт өвчинд өртөмгий болжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд Ромын католик сүмийн тэргүүнээр 12 жил ажиллахдаа хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэн бөгөөд хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сард бронхит өвчнөө эмчлүүлсэн байдаг.
Уншиж байна |