Вьетнамд аялсан нэг хүнээс улаанбурхан өвчин илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Энэ нь Монголд бүртгэгдсэн гурав дахь тохиолдол бөгөөд өмнө нь ХӨСҮТ-өөс 2025 оны 2-р сарын 20-нд хоёр дахь тохиолдлын талаар мэдээлсэн байна.
Иймд, гадаадаас ирсэн иргэд болон улаанбурхан өвчний халдвар авах эрсдэлтэй хүмүүс халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандах шаардлагатай.
Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Уг өвчин нь вирусээр үүсгэгдэж, амьсгалын замаар халдварладаг.
-Өмнө нь улаанбурханаар өвдөөгүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр халдвар авах эрсдэлтэй.
-Хүүхдүүд хүндэрч, нас барах эрсдэл өндөр тул 9 сартай, 2 настай хүүхдүүдийг товлолын дагуу вакцинд хамруулах нь чухал.
-Вакцинжуулалтыг өрхийн болон сумын эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй хийж байна.
Иргэдэд өгөх зөвлөмж:
-Олон нийтийн газраар явахдаа маск зүүх, гараа тогтмол ариутгах
-ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандаж вакцинд хамрагдах
Уншиж байна |