н
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Засгийн газрын БЭТ-өөр томилогдон ажиллаж буй. Тавдугаар сарын нэгнээс өмнө Ж.Батзандан стратегийн орд эзэмшигчтэй хэлэлцээрт орж дууссан байх учиртай. ХЗДХ-ийн сайд болон Засгийн газраас БЭТ-д аль стратегийн ордыг хуулийн дагуу эзэмшиж, алийг нь луйвраар эзэмшиж буй баримтыг ирүүлэх юм байна. Мөн яамдууд, Тагнуул, Татвар, Гаалийн байгууллагуудаас стратегийн орд эзэмшигчидтэй холбоотой мэдээлэл ирүүлнэ. Цугларсан баримтад үндэслэн хэнтэйгээ хэлэлцээрт орох эсэхээ Ж.Батзандан шийднэ гэв.
Төсвийн мөнгөөр хайгуул хийсэн ордын 51 хүртэлх хувийг,
Хувийн мөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хувийг төр эзэмшилдээ авна гэж зорьж буй.
Оюутолгойгоос бусад стратегийн ордын хайгуулыг улсын мөнгөөр хийсэн гэв.
Стратегийн ордоор бүртгүүлэхгүйн тулд нэг том ордыг арван жижиг хэсэг болгон хуваагаад, нөөцийг нь багаар бүртгүүлчихсэн хэд хэдэн орд бий. Тэдгээрийн нэг нь Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхай . Удахгүй Хөшөөтийн уурхайг стратегийн ордоор бүртгэнэ. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх үүсмэл ордыг стратегийн ордоор бүртгэсэн бөгөөд үүнийг эзэмшдэг гурван компанитай хэлэлцээрт орно. Ачит Ихт ХХК хэлэлцээрт ороход бэлэн буйгаа хэд хэдэн удаа илэрхийлсэн байдаг. Зэс эрдэний хувь ХХК-ийн ард УИХ-ын хоёр гишүүн бий. Дүүгээ захирлаар нь томилчихсон бол Эрдмин ХХК-д Ерөнхийлөгч байсан хүний хүү захирлаар нь ажилладаг. Энэ мэтчилэнгээр стратегийн орд газруудыг хууль бус аргаар хувьдаа эзэмшсэн бол лицензийг нь цуцлаад дараагийн компанид нь өгөх асуудал ч яригдах юм байна.
.
Уншиж байна |