Энэ жилийн цагаан сар амралтын өдрүүдэд тохиож буй. Иргэд сар шинийн баяр амралтын өдөр таарч байгаа учраас ажлын өдрүүдэд нөхөж амрах санал гаргаж, Засгийн газрын 11-11 төвд санал хүргүүлж эхэлсэн. Зарим хувийн хэвшил ажилтнуудаа нөхөж амрааж байгаа бол их, дээд сургуулиуд мөн шинийн 4,5-ны хичээлээ цахимаар хийхээр болжээ. Тодруулбал, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль дотоод зохицуулалтаар битүүний өдөр оюутанд чөлөө олгох, шинийн 4,5-ны хичээлийг оюутнуудын хүсэлтийг харгалзан ийнхүү зохицуулжээ.
Оюутнууд Даваа, Мягмар гарагийн хичээлийг цахимд шилжүүлэх, дараа нь нөхөж оруулах санал, хүсэлтүүдийг сургууль тус бүрийнхээ захиргаанд гаргаад байсан юм. Энэ хүсэлтийг харгалзаж их дээд сургуулиуд дотоод зохицуулалтаа хийж эхэлсэн бөгөөд бусад их, дээд сургуулийн оюутны холбоо мөн захиргаа хуралдаж шийдвэрүүдээ гаргахаар болжээ.
Уншиж байна |