В.ЗЕЛЕНСКИЙ: УКРАИНЫ ТӨЛӨӨ СУУДЛААСАА ТАТГАЛЗАЖ ЧАДНА
3 цаг 7 мин

83% of Ukrainians support joining NATO - Ukrainian World Congress ...

Украины Ерөнхийлөгч В.Зеленский ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Хэрэв Украин улсыг НАТО-д эслүүлбэл Ерөнхийлөгчийн суудлаасаа татгалзахад бэлэн” байгаагаа мэдэгдлээ.

Тодруулбал “Украин улсын энх тайвны төлөө суудлаасаа огцорход бэлэн үү? гэх сэтгүүлчийн асуултад В.Зеленский, “Би Ерөнхийлөгчийн суудлаа НАТО-оор сольж чадна” гэж хариулсан юм. Украин улс НАТО-д элсэх хүсэлтээ анх 2008 онд албан ёсоор гаргаж байв. Харин дайн эхэлсэн 2022 онд Украиныг НАТО-д эслүүлэх эсэх хэлэлцээ эрчимтэй хэлэлцэж эхэлсэн ч Европын орнууд уг асуудалд санал зөрөлдөж, “нухацтай” хандсан хэвээр байна. АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Пит Хэгсет энэ сарын эхээр Украиныг НАТО-д эслүүлэх асуудал тун эргэлзээтэй гэж мэдэгдэж байв. Цаашид ч Украин улс НАТО-д элсэх хугацаа тодорхойгүй, элсүүлэх эсэх ч эргэлзээтэй хэвээр байгаа байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп В.Зеленскийг “төгсгөлгүй дайнд” улсаа түлхэж оруулсан хэмээн хэд хэдэн удаа буруутгасан мэдээллийг хэвлэлүүдээр гаргаж, хоёр улсын төрийн тэргүүний харилцаа муудах төлөв ажиглагдаж байгаа юм.

2-р сарын 22-нд Орос Украины дайны 3 жилийн ой тохиолоо. Энэ өдөр ОХУ Украин улс руу 267 нисгэгчгүй онгоц хөөргөж халдлага үйлдээд байна. Тус халдлагын улмаас нэг хүн амиа алджээ. Украины тагнуулын газрын дарга Кирило Буданов ОХУ-аас хийсэн халдагыг “Украиныг сүрдүүлж буй үйлдэл” гэж үзсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Natsist alia salbadai zelenskii:
Har tamhia tataad mansuurchihjee kk
2025-02-24