Чихрийн шижин, хэт таргалалтын эсрэг “Ozempic”, “Wegovy” тарилгын эрэлт дэлхий даяар өсөж байна. “Wegovy” болон “Ozempic” тарилгын гол үйлчилгээ нь цусан дахь сахарын хэмжээг хянах, хоолны дуршлыг бууруулах бөгөөд GLP-1 эмийн ангилалд багтдаг. АНУ-ын хүнс эмийн хяналтын газраас “Ozempic” 2017 онд зөвшөөрөл олгосон бол “Wegovy” тарилгыг БНХАУ тэргүүтэй 13 оронд зөвшөөрч байна.
Данийн Ново Нордиск үйлдвэрийн “Wegovy” болон “Ozempic” тарилгын хэрэглээ жил ирэх тусам өсөж байна. Өнгөрсөн 2024 онд “Ozempic”-ийн хэрэглээ дэлхий даяар 86 хувиар өсөж өнөөдрийн байдлаар 45 сая хүн уг тарилгыг хэрэглэж байна. “Ozempic” хэрэглэгчдийн талаас илүү хувь нь Америкчууд.
Үнийн хувьд улс орнуудад харьцангуй борлуулагдана. Тухайлбал АНУ-д “Ozempic”-ын сарын хэрэглээ нь 1000 доллар бол Германд ердөө 92 доллар. Тухайн улсын эрүүл мэндийн даатгалаас хамаарна.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 800 сая орчим хүн хэт таргалалттай гэсэн судалгаа бий. Тиймээс тураах бүтээгдэхүүн, эм, тариа үйлдвэрлэгчдийн цэвэр ашиг жил бүр нэмэгдэж, эрэлтээ хангаж дийлэхгүй байна.
Ирэх 2030 он гэхэд турах эмийн зах зээл 150 тэрбум доллар болж өснө гэсэн тооцоолол байна. Жил бүр нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд Ново Нордиск эмийн үйлдвэр үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор 60 тэрбум долларын шинэ эмийн үйлдвэр барьж байна. Учир нь Ново Нордиксийн өрсөлдөгч АНУ-ын “Эли”, “Лили” үйлдвэрүүд ч их хэмжээний эрэлтийг хангаж дийлэхгүй байна. Ново Нордиксийн шинэ үйлдвэр нь 1200 гаруй хүнийг ажлын байраар хангах том төсөл болохоос гадна дараа үеийн тураах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллана гэв.
Тэгвэл Ново Нордискийн тураах эмийн үйлдвэрлэл Дани улсын ДНБ-ийг нэмэгдүүлж, эмийн үйлдвэр байрлах боомтын жижиг хот Калундборгын хөгжлийг хурдасгажээ.
6 сая хүрэхгүй хүн амтай Дани улсын эдийн засгийн өсөлт ч огцом нэмэгдсээр байна.
2023 оны байдлаар Дани улс Европын хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудын тоонд орсон байна. Харин ДНБ нь 2.5%-иар өссөн Ново Нордиск үйлдвэрийн Оземпик, “Wegovy” тарилгын экспорт бүрдүүлж байна. Энэ салбар одоогоор Дани улсын хамгийн том татвар төлөгч болжээ. Мөн Дани улсын тэтгэврийн сангууд Ново Нордикс үйлдвэрийн хувьцааг эзэмшиж байна.
2025 оны 2-р сарын байдлаар Ново Нордиск үйлдвэрийн татварын өмнөх ашиг 17 тэрбум долларт хүрчээ.
Уншиж байна |