Өнгөрөгч амралтын өдрүүдээр Чингис хаан олон улсын нисэх буудал MN нэртэй фэйсбүүк хуудсанд ‘’нисэх буудлын агуулахыг чөлөөлж, алдагдсан ачааг 7230 төгрөгөөр зарна. Манай бүх чемодан янз бүрийн зүйл, электрон бараагаар дүүрэн байдаг. Улсын хэмжээнд хүргэлттэй, санал зөвхөн сарыг дуустал онлайнаар хүчинтэй’’ гэсэн зар цахим орчинд нийтлэгдсэн. Уг зарын доор хуурамч хаягуудаас ‘’худалдан авалт хийсэн, чемодан дотроос зөөврийн компьютер, алтан ээмэг гарч ирсэн’’ мэтээр зурагтай хэд хэдэн сэтгэгдэл үлдээжээ. Дээрх зарын дагуу эрэл сурал болж, чемодан дотроос алтан ээмэг, элдэв зүйлс олчих санаатай иргэд цахим луйвар гэдгийг нь мэдэхгүйгээр нийтэд түгээж, мөнгө шилжүүлсэн ч байж магадгүй байна. ‘’Үнэгүй юм зөвхөн хавханд байдаг’’ Энэ мэт цахим луйвар нийгмийн сүлжээгээр дүүрэн хөвөрдөг. Тиймээс анхаарал болгоомжтой байх нь зөвхөн иргэн таниас шалтгаална. Харин Чингис хаан олон улсын нисэх буудлын зүгээс нэрийг нь барьж, цахим луйвар хийж буйд иргэдэд сэрэмжлүүлэг хүргээгүй байна. Манай улсад төдийгүй олон улсад иргэдийн мартаж, гээсэн ачаа барааг түр хадгалах хэсэгт байршуулж, эзэнд нь хүлээлгэж өгдөг. Хэзээ ч бусдын мартсан ачааг гуравдагч этгээдэд худалдан борлуулдаггүй.
Уншиж байна |