Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2024 оны 4 дүгээр улирлын судалгаанаас харахад, нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлага 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 150.9 (9.1%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 27.7 мянган төгрөгөөр буурсан байна.
Мөн нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлага 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 147.8 (9.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Бодит зарлага 9.1 хувиар нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний зардал дунджаар 118.9 төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Уншиж байна |