НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ ТОГТООЛЫН ТӨСӨЛ БАТЛАВ
3 цаг 48 мин

Five nations elected to UN Security Council | Reuters

 

2025 оны 2-р сарын 25-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-аас санал болгосон “Энх Тайванд хүрэх зам” нэртэй тогтоолын төслийг баталлаа. Уг тогтоолын төсөлд Орос-Украины дайныг нэн даруй зогсоохыг уриалсан байна. Уг тогтоолын төслийг Орос-Украины дайн эхэлсэн гурав жилийн ой дээр гаргаж байгаа бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүнээс 10 нь дэмжсэн бол Их Британи, Франц тэргүүтэй 5 улс түтгэлзсэн нь олон улсын анхаарлыг татав. Европын орнууд санал хураалтад АНУ-ын санал болгосон тогтоолын төсөлд түтгэлзсэн санал өгсөн нь Дональд Трамптай харилцаа Европын харилцаа “таагүй” болж байгааг харуулсан үйл явдал боллоо.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украин болон Европын Холбооны орнуудын боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцэж, 93 улс дэмжсэн бол 65 улс түдгэлзэж, 18 улс эсэргүүцсэн санал өгсөн байна. Уг тогтоолд ОХУ-ын цэргийг Украины нутаг дэвсгэрээс нэн даруй гаргахыг шаарджээ.  АНУ-ын төлөөлөгчид өөрийн боловсруулсан тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд уг төсөлд Орос-Украины мөргөлдөөнд амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж, мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг уриалсан юм. Гэхдээ урьдын адил  ОХУ-ыг “түрэмгийлэгч” хэмээн онцолсонгүй.

ОХУ-ын НҮБ дахь байнгын төлөөлөгч Василий Небензя АНУ-ын энэхүү саналыг “зөв алхам” хэмээн үнэлсэн ч, Оросын талын санал болгосон нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахыг хүссэн байна.  Эдгээр тогтоолууд нь заавал биелүүлэх үүрэггүй ч, олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурийг илэрхийлж, улс төрийн чухал ач холбогдолтй юм.

Shuud.mn
Сонин хачин