Өдөртөө -1…-3 хэмийн хүйтэн
8 цаг 11 мин

 

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -33...-38 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22…-27 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Халх голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -17...-19 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -22...-23 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин