"Эм Си Эс" компанийн ТУЗ-ийн дарга Ж. Оджаргалыг үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан баривчилж магадгүй гэсэн мэдээлэл байна. Тус компанийн Хууль эрх зүйн газрын дарга З.Төрмандахыг саатуулсан талаар өчигдөр Хууль зүйн сайд О. Алтангэрэл мэдэгдсэн. Түүний мэдэгдлээс "Эм Си Эс" компанийн харуул хамгаалалтыг хариуцдаг нэгж нь гүйцэтгэх ажиллагаа буюу бусдыг тагнах чагнах үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй, түүгээр ч барахгүй улсын нууцад хамаарах мэдээллийг ийм арга замаар олж авах оролдлого хийсэн байх магадлалтайг шалгана гэсэн агуулга уншигдсан. Хэрэв сайдын мэдэгдэл бодитой бол энэ хэрэгт зөвхөн З.Төрмандах хурандаа буруутгагдаад зогсохгүй "Эм Си Эс" компанийн удирдлагууд хариуцлага хүлээх том асуудал босч ирэх нь. Юутай ч "Эм Си Эс" компанийн хамгийн том удирдлага одоогоор Монгол улсад байхгүй Канадад яваа бөгөөд үүссэн нөхцөл байдлаас болоод эх орондоо ирэх хугацаагаа хойшлуулсан сурагтай.
Уншиж байна |