“USAID” 2000 орчим ажилтнаа цомхотгоно
5 цаг 35 мин

U.S. Agency for International Development (USAID) | History, Spending,  Projects, & Facts | Britannica

 

“USAID” буюу АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг 2000 орчим ажилтнаа цомхотгохоор боллоо.  АНУ-ын тусламжийг олон улсад хүргэх зорилготой тус байгууллагын ажилтнууд Дональд Трампын захиргааны гэнэтийн шийдвэрт бухимдаж байгаагаа илэрхийлсээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа авсанаасаа хойш дэлхий даяар хүргэж буй хүмүүнлэгийн болон бусад тусламж хөтөлбөрүүдээ зогсоож байгаагаа мэдэгдсэн байдаг.

Үүнээс гадна, Холбооны Засгийн газрын агентлагууд болон хүний нөөцийн асуудалд анхаарлаа хандуулж, сул орон тоо, үр ашиггүй зардлыг танахаа мэдэгдээд байсан юм. Энэ ажлын хүрээнд дэлхий даяарх тусламж хөтөлбөрүүд зогсож, “USAID”-ын ажилтнуудын нөхцөл байдал тодорхойгүй болсон байна.

“USAID”-ын үндсэн чиглэл бол хөгжиж буй орнуудын ардчиллыг дэмжих, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор худалдаа, хөдөө аж ахуй, эдийн засгийн өсөлтийг дэмжих бөгөөд эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх зэрэг юм.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди анх 1961 оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Ингэсэнээр АНУ-ын төрийн байгууллага анх удаагаа бусад орны эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацааны тусламж үзүүлэхэд бүхэлдээ анхаарч, өмнө нь ажиллаж байсан хэд хэдэн байгууллагын чиг үүргийг нэгтгэж өгсөн юм. АНУ-ын холбооны төсвийн 1 орчим хувийг жил бүр энэ байгууллагын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулдаг бөгөөд тус агентлаг Монголд болон дэлхийн ихэнх оронд өөрийн салбартай байна.

Shuud.mn
Сонин хачин