Энэ жилийн цагаан сараар шинийн нэгэн тасарч буй. Битүүн ирэх баасан /2025.02.28/ гарагт, бямба, ням гаргуудад шинийн хоёр, гурван тохионо. Ингэснээр Монголчууд амралтын хоёр өдөр шинэлж, даваа гарагаас ажлын өдөр эхлэх юм. Хоёрхон өдөр шинэлэх нь орон нутаг руу золголт хийхээр явдаг иргэдийн хувьд хэтэрхий богино, аав, ээж, ах дүү нартайгаа амжиж золгож чадахгүй, давчуу байгаад бухимдалтай хандах хэсэг цөөнгүй бий. Тиймээс цагаан сарын баярын өдрүүдээр багадаа дөрөв эсвэл зургаан өдөр амрах өргөдлийг иргэд D-parliament-д гарын үсгээ цуглуулж буй. Харин Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ''Хөдөлмөрийн хуулинд цагаан дээр хараар хуанлын тооллоор гурван хоног биш, билгийн тооллоор шинийн 1,2,3-нд амарна гээд хуульчилсан. Шинийн нэгэнгүй, шинийн 2,3-даа амраад Даваа гарагаас ажилдаа орно'' гэв.
Цаашид цагаан сар, үндэсний их баяр наадмын өдрүүд амралтын өдөр тохиовол шилжүүлж амрах хууль өргөн барина.
''Одоо хүчин төгөлдөр хууль ийм байгаа учраас хуулиа дагана. Харин хуулийн энэ заалтаа засъя. Шинийн нэгэнгүй жил их ховор тохиодог юм байна'' гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Уншиж байна |