Ухаа худгийн орд болон Гашуунсухайтын хил холболтын төмөр замын хэлэлцээрийн үйл явцтай зэрэгцэн MCS групп төрийн нууцыг хууль бусаар олж авсан, дэргэдээ тусгай байгууллагатай байсан зэрэг мэдээлэл гарч, тус группийн хэлтсийн дарга З.Төрмандах нарын хүмүүс баривчлагдсан. Үүнтэй холбоотойгоор "MCS" группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал компанийнхаа дотоод группт өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр сонгуулиар хууль бус хандив өгсөн, жагсаал зохион байгуулсан, тролл армитай гэх мэтээр тодорхой бүлэг хүмүүс манай компанийн нэр хүндийг харлуулах пиар хийж байгаа. Хүлцэнгүй, чимээгүй байгаад байхаар буруутай юм шиг ойлголт өгөх юм шиг байна.
“Ухаа худаг”-ийн лицензийг 2015 онд Засгийн газартай дөрвөн сар хэлэлцээр хийж, хуулийн дагуу авч байсан. Ямар ч хууль, дүрэм зөрчөөгүй. Гашуунсухайтын төмөр замыг холбох Засгийн газрын ажлыг бид эсэргүүцээгүй. Төмөр замаар хогбогдоосой гэж хүсэж байгаа.
Манай компанийн нэр хүндийг харлуулах гэсэн бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар хар PR явуулж, хууль бус хандив өгсөн, жагсаал зохион байгуулсан, тролл армитай гэх мэтээр огт хийж байгаагүй зүйлд гүтгэж байна" гэв.
Уншиж байна |