АНУ, УКРАИН “ХОВОР ЭЛЕМЕНТ”-ИЙН САЛБАРТ ХАМТАРНА
6 цаг 44 мин

 

Excavators mine rare earth materials on Ukrainian soil on February 25, 2025, in the Zhytomyr region.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар газрын ховор элементийн салбарт хамтарч ажиллах асуудлаар албан ёсны хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Мөн уг хэлэлцээний үеэр дайны дараах Украины сэргээн босголтын асуудал яригдах юм байна.

Дональд Трамп, Владимир Зеленский нарын уулзалтаар хийгдэх гэрээнд Украины талаас "хүлээн авах боломжгүй бүх саналыг хассан” бөгөөд уг гэрээнд зөвхөн Украины аюулгүй байдал, энх тайван байдалд хувьд нэмрээ оруулах зүйл заалтууд тусгагджээ.

Одоогоор АНУ болон Украины газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах гэрээнд тусгагдах нарийн зүйлт заалтууд ил болоогүй байна. Тиймээс шинжээчид тус гэрээг Украины аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй гэж үзэж байна.

Дональд Трампын засаг захиргаа АНУ-аас Украинд үзүүлсэн дайны тусламжийнхаа хариуд тус улсын газрын ховор элементийн 500 тэрбум долларын ордыг ашиглах санал гаргасан. Энэ хүрээнд боловсруулсан гэрээний эхний хувилбарын Украинд санал болгосон ч Владимир Зеленский зөвшөөрөөгүй юм. Газрын ховор элементийн салбарт хамтрах АНУ, Украины төрийн тэргүүнүүдийн уулзалт баасан гарагт эхлэнэ.

Shuud.mn
Сонин хачин