Энэ сарын 23-аас ихэнх нутгаар дулаарна
Өчигдөр 13 цаг 51 мин

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус байх юм

Харин цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. 

Энэ сарын 23, 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, дулаарна. 

Улаанбаатар хотод өнөөдөр цас орох төлөвтэй байгаа бол бусад хугацаанд цас орохгүй. Нийслэлд 23, 24-нд хүйтний эрч суларч, Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -22...-27 градус, бусад хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна

Shuud.mn
Сонин хачин