В.ЗЕЛЕНСКИЙ Д.ТРАМП НАРЫН ХАРИЛЦАА "ХУРЦДАВ"
Өчигдөр 15 цаг 09 мин

Ukrainian President Volodymyr Zelensky meets with Donald Trump at Trump Tower in New York, September 27, 2024.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн цахим хуудасдаа Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг "сонгуульгүй дарангуйлагч" хэмээн шүүмжилсэн нь Дональд Трамп Владимир Зеленский нарын харилцаа улам дордож буйг харуулсан үйл явдал болов. Мөн Дональд Трамп, Жо.Байдены засаг захиргаа Украиныг зэвсэглэж "ялах боломжгүй дайнд оролцуулсан” гэж буруутгаад байна.  Тэрээр Миамид үг хэлэх үеэрээ “В.Зеленский түргэн хөдлөхгүй бол эх орон нь үлдэхгүй нь” гэж хэлсэн нь шүүмжлэл дагуулж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсанаас хойш В.Зеленский түүнтэй илт хагаралдахаас зайлсхийж байв.  Харин Дональд Трампын үргэлжилсэн шүүмжлэлийн хариуд Украины ерөнхийлөгч В.Зеленский, “Дональд Трампын төсөөлж буй дайны төгсгөл нь ОХУ-ын хүлээж буй үр дүн” юм хэмээн эгдүүцжээ. Мөн Дональд Трампын засаг захиргаа Украиныг НАТО-д элсүүлэхээс татгалзаж дайн дуусахад Украины аюулгүй байдлыг орхино гэж мэдэгдсэн байна.  

Shuud.mn
Сонин хачин