В.Зеленский Кит Келлогг нар Киевт уулзав
20 цаг 1 мин

Ukrainian president rejects Trump's disadvantageous deal

 

Орос Украины дайныг дуусгаж энхийн хэлэлцээр байгуулах асуудалд Украины талын төлөөлөгчид оролцоогүй. Гэвч лхагва гарагт Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын тусгай элч Кит Келлогг нар Киев хотод уулзаад байна.

АНУ-ын талаас тавьсан хүсэлтийн дагуу энэ уулзалт болсон бөгөөд уулзалтынхаа төгсгөлд хамтарсан хэвлэлийн бага хурал хийхгүй гэж В.Зеленскийн туслах мэдэгджээ.

Энхийн хэлэлцээний эхний шатны уулзалтад Украины талын байр суурь ямар байх нь олон улсын анхаарлыг татаж албан мэдээлэл хүлээгдэж байв. Мөн энэ хүлээлтийн дагууд сэтгүүлчид ч олноор цугларсан байсан юм.

Дональд Трамп өөрийн цахим хуудасдаа Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг "сонгуульгүй дарангуйлагч" хэмээн шүүмжилсэн нь Дональд Трамп Владимир Зеленский нарын харилцаа улам дордож буйг харуулсан үйл явдал болов. Мөн Дональд Трамп, Жо.Байдены засаг захиргаа Украиныг зэвсэглэж "ялах боломжгүй дайнд оролцуулсан” гэж буруутгаад байгаа нь Украинд энхийн хэлэлцээг тулгах магадлал өндөр байгааг харуулж байна гэж шинжээчид онцолж байна.

Shuud.mn
Сонин хачин