"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн ард буй хоёр гишүүн хэн бэ?
Өчигдөр 15 цаг 05 мин

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Засгийн гзрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй. Тэрээр стратегийн ордуудын 34 хувийг төр авах хэлэлцээрийг хувийн хэвшилтэй хийх юм. 

Стратегийн ордуудын ард талд нэг сайд, гурван гишүүн бий гэх мэдээлэл өгөв. 

Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордыг гурван компани эзэмшдэг бөгөөд нэг нь Зэс эрдэнийн хувь ХХК. энэ компанийн ард УИХ-ын хоёр гишүүн байдаг бөгөөд дүүгээ захирлаар нь ажиллуулдаг гэх мэдээлэл өгсөн юм. Энэ нь стратегийн ордыг хууль бусаар эзэмшиж буй гэх агуулгыг хөндсөн бөгөөд хэрвээ энэ тохиолдолд лицензийг нь цуцлах асуудал яригдана гэв. Ж.Батзандан Зэс эрдэнийн хувь ХХК-ийн ард баталгаатай хоёр гишүүн бий, гэхдээ нэрийг нь дурдахаас татгалзсан юм.

Тэгвэл энэ компанийн ард буй УИХ-ын хоёр гишүүн хэн бэ? 

УИХ-ын гишүүн Д.Батлут. 

2015 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн үйлдвэр байгуулах захирамжийг гаргажээ. 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан

“Зэс эрдэнийн хувь” компанийн 70 хувь “Бльюмон металс” компанийн гарт байна. “Бльюмон металс”-ын захирал нь Баянзүрх дүүргээс сонгогдсон, УИХ-ын гишүүн, МАН-ын Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр. “Бльюмон металс”-ын 4 хувьцаа эзэмшигчийн хоёр нь “Би Эй Ти девелопмент партнерс”, “Квантум электрик монголиа”  компаниуд. Хоёулаа Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр, бэр Э.Энхмаа нарынх. Бүртгүүлснээсээ хойш жилийн дотор “Зэс эрдэнийн хувь”-ийн 70 хувийг өмчилдөг “Бльюмонметаллс”-ын хоёр хувьцаа эзэмшигч болжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Marcia Garci:
Миний нөхөр бид хоёр онлайнаар олсон ирээдүйтэй боломжид $250 хөрөнгө оруулсан. Манай эхний хөрөнгө оруулалт 30%-иар өссөн тул бид аажмаар нийт $97,700 хүртэл нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч, ашгаа татан авах гэж оролдоход бид 40%-ийн урьдчилсан шимтгэл төлөх шаардлагатай болсон нь гэнэтийн зүйл байлаа. Энэ шаардлагыг хангаж чадаагүй тул би найзуудтайгаа зөвлөлдөж, мэргэжлийн тусламж авахыг зөвлөсөн. Би Telegram-ээр холбоо барьж, бүх хөрөнгө оруулалтын мэдээллээ хуваалцсан. Аз болоход, тэд үр дүнтэйгээр оролцож, манай анхны хөрөнгө оруулалт болон ашгийг нөхөн авч өгсөн. Тэдний дэмжлэг энэ хүнд хэцүү үед маш чухал байлаа. Ижил нөхцөл байдалтай тулгарсан хэн бүхэнд мэргэжлийн тусламж авахыг зөвлөж байна. И-мэйл: (marciagarci@52(gmail.com) эсвэл WhatsApp: +1 346 810 0725)
2025-02-20
Зочин:
Эд нар хэзээ үхэхээ мэдэхгүй ийм их хөрөнгө авч яах гэж бгаа юм бол доо тэд яг хөрөнгө оруулалт хийсэн юм уу даа манаы томчууд ямар нэг юманд ороод аваад байх юм даа
2025-02-20