Ж.Батзандан Засгийн газрын байр суурийг илэрхийлэх эрхгүй
3 цаг 51 мин

 

Стратегийн ордуудын 34 хувийг төрд авах хэлэлцээрийг хийх үүрэг бүхий ЗГ-ын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ шаардлагатай бол хэлэлцээрийн ширээний ард суухгүй. Хувийн хэвшлийн эзэмшлийг 100 хувь төрд авах тухай мэдэгдсэн. Уг асуудал Засгийн газар болон стратегийн орд эзэмшигчдийн дунд маргаан дагуулж, үйл ойлголцол үүсгээд буй. 

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын нэгдсэн байр суурийг илэрхийлэх эрхтэй субьект биш. Гол нь БЭТ дэд ажлын хэсгээ байгуулж, санхүүгийн болон хуулийн баг авч ажиллуулна. Санхүүгийн болон хуулийн шинжээч нарынхаа дүгнэлтийг үндэслэн ашигтай гэх хувилбаруудаа ажлын хэсэгт танилцуулна. Ажлын хэсэг нь Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нэгдсэн байр суурийг Засгийн газар илэрхийлнэ. Товчхондоо, Засгийн газарт асуудлаа эхэлж танилцуулж шийдвэрлээд кабинетын нэгдсэн байр сууриа УИХ-ын өмнө илэрхийлэх асуудал" гэв.

Shuud.mn
Сонин хачин
Iim yumiig uls turiin bish, xaraat bish xyn xiine uu gexees tarxinii turaaltai uls turchid xiix xereggui
2025-02-25