2025 оны 2-р сарын 23-нд Германы Бундестагийн ээлжит бус сонгууль боллоо. Ээлжит бус сонгууль онцлох үйл явдал дүүрэн болж эцсийн дүн гарахад Фридерих Мерцийн удирдсан Христийн Ардчилсан Холбоо болон Христийн Нийгмийн Холбоо эвсэл 28.6%-ийн санал авч ялалт байгуулаад байна. Харин одоогийн канцлер Олаф Шольцийн тэргүүлсэн Социал Демократ Нам ердөө 16.4%-ийн санал авч, түүхэн дэх хамгийн муу үр дүнгээ үзүүлжээ.
Харин Барууны популист үзэл баримтлалтай Германы Альтернатив нам 20.8%-ийн санал авч, удаалсан нь тус намын хувьд урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт боллоо.
Геманы Ногоон Нам 11.9%, Чөлөөт Ардчилсан Нам (FDP) 5.2% санал авсан нь өмнөх сонгуулийн амжилтаас эрс буурсан үзүүлэлт боллоо. Ээлжит бус сонгуулийн үр дүнд Германы канцлерын албан тушаалд Христийн Ардчилсан Холбоо болон Христийн Нийгмийн Холбоо эвслээс нэр дэвшигч Фридерих Мерц сонгогдож байгаа бөгөөд эвслийн засгийн газар байгуулах хэлэлцээрүүд эхлээд байна. Фридрех Мерцийн тэргүүлсэн эвсэлнь консерватив үзэл баримтлалтай бөгөөд цагаачлалын асуудалд хатуу байр суурьтай хандаж, цагаачлалыг хумина гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Цагаачлалын хямрал бол Герман төдийгүй Европын орнуудын асуудал болсон бөгөөд тус улсад ийнхүү ээлжит бус сонгууль болсон хамгийн гол шалтгаан нь Олаф Шольцийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт цагаачлалын асуудлаар зөрилдөөн үүсэж, эсвэл задарсантай холбоотой. Ольф Шольцын Засгийн газар сүүлийн саруудад дотоод зөрчлөөс үүдэн тогтворгүй болж ирсэн бөгөөд эдийн засгийн бодлого, цагаачлалын асуудлаар санал зөрөлдөөн гүнзгийрсэн байдаг.
Ингээд 2024 оны 12-р сард ХБНГУ-ын парламент Канцлер Олаф Шольцд итгэл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулж, 207 санал авснаар түүний удирдаж байсан Хамтарсан Засгийн газрыг огцруулах шийдвэр гарсан юм.

Уншиж байна |