Дав.Цогтбаатарт яллах тогтоол гардуулна
20 цаг 34 мин

 

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг 2025 оны хоёрдугаар сарын 21 буюу өнөөдөр гардуулна. 

Улсын дээд шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Тодруулбал,

УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшиж 55 мянга гаруй сонгогчийн саналыг авч хууль УИХ-ын гишүүн болсон Даваагийн Цогтбаатар Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутгагдсан.  Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ.

Даваагийн Цогтбаатарыг УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийн “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэх заалтыг үндэслэн эгүүлэн татах нөхцөл бүрдсэн.
 

Shuud.mn
Сонин хачин
laivchin Munh-erdeniin dvv bolohoor l ingej baigaa bx.ene hynees ih ideed gadaadad orgosniig ni avchraad yal uguuch
2025-02-22
Ан:
Ийм гишүүн байдаг ч гэж мэдээгүйн байна. Ажил хийж шалихгүй байж муу юмандаа яасан сайн юм бэ
2025-02-21