Лхагва гарагт Apple компани iPhone 16e загварыг худалдаанд гаргаж байгаагаа зарлалаа. Энэ хувилбар нь iPhone 16 утасны хямд үнэтэй загвар бөгөөд 599 долларын үнэтэйгээр 2-р сарын 28-нд худалдаалагдаж эхэлнэ.
Phone 16e загвар нь Apple Intelligence-ийг дэмждэг бөгөөд хиймэл оюун ухааныг хэрэглэгчдэд илүү ойртуулж байгаагаараа онцлог юм.
Apple компани нь 2016 онд болон 2022 онд iPhone SE загварууд гаргаж байсан бөгөөд тус загварууд нь 2024 оны 12-р сарын байдлаар iPhone-ны борлуулалтын дөнгөж 5%-ийг эзэлж байна.
Харин iPhone 16e нь SE загвараас үнийн хувьд бага зэрэг өндөр ч Apple-ийн сүүлийн үеийн загварыг сонирхож буй хүмүүсийн анхаарлыг татаж байна.
Apple компанийн хувьд гар утас болон хиймэл оюун ухааны зах зээлд Google болон Samsung-тай өрсөлдөх өрсөлдөөн нь нэмэгдэж байна. Тухайлбал Google компанийн Pixel A цуврал утаснууд нь сүүлийн нэг жилийн хугацаанд хиймэл оюун ухааны дэвшлийг нэвтрүүлж AI бүхий шинэ функцтэй гарсан юм.
Уншиж байна |