З.Төрмандахыг шалгах ажиллагаа явагдаж байна
Уржигдар 15 цаг 35 мин

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ ТАНАА

 

2025.02.18-ны өдөр MCS группийн  Хуулийн хэлтсийн даргын албан тушаал хашдаг, чөлөөнд байгаа цагдаагийн хурандаа З.Төрмандахыг баривчилсан гэх мэдээлэл гараад байна. Өнөөдөр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл энэ талаар мэдээлэл өглөө

“Нэр бүхий хүмүүс саатуулагдсан. З.Төрмандах гэх хүнийг саатуулан шалгаж байгаа нь үнэн. Монгол Улсын төр, хууль хяналтын байгууллагууд хуульд заасны дагуу тусгай ажиллагаа явуулдаг. Гэтэл хувийн ААН хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Өөрөөр хэлбэл, хувийн байгууллага дэргэдээ тусгай байгууллагатай байсан. Улмаар хэдэн этгээдүүдийг саатуулж шалгаж байна” Монгол Улсад ямар ч мөнгөтэй байлаа гээд хувийн ААН гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч Монгол төрийн нууц, хуулийн дээгүүр алхаж болохгүй. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглаж болохгүй. Ажлын хэсгийн үйл ажиллагааны зорилго бол тодорхой. Ухаа-Худаг буюу Тавантолгойн Ухаа худгийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д шилжсэн, ямар шийдвэрийн үндсэн дээр шилжсэн болох, хууль зөрчсөн эсэх, ямар хүмүүс оролцсон гэдэг дээр хууль зүйн дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулна гэсэн юм.

Тавантолгойн бүлэг ордыг өрөм гэгдэж буй Ухаа худгийн ордыг "Энержи ресурс" ХХК хэрхэн шилжүүлж авсаныг тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд ярьсан. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах захирамж гаргаад байгаа бөгөөд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахлуулаад буй. Энэ хүрээнд З.Төрмандахыг шалгах ажиллагаа явагдаж байна.

Мөн тэрээр шүүмжлэл дагуулсан хууль бусаар олж авсан хөрөнгийг хураах хуулийн төслийн талаар, “Би хүний хувийн өмчийг хураана гэж хэзээ ч яриагүй. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн шударгаар өмч, хөрөнгө олж авах эрхтэй. Би хууль бусаар олж авсан хөрөнгийг хураах хуулийн төсөл боловсруулаад явж байгаа нь үнэн” гэж мэдэгдлээ.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
hahuuli zalliar ex ornii bayalgiig huvidaa ashiglagch nariig sain shalgaj bvh hurungiig ni huraaj zailuul
2025-02-19
Xudlaa yarij baina daa. 100% avsan baixad ni 96%-iig tur butsaagaad avchixsan sh dee. Ix xurlaar xeleltsej baigaad togtool garsan baina lee sh dee. Companii xyanaltiin alba bol tertee tergui cameriin system ashiglaj baigaa sh dee. Uls turchdiin nuursnii xulgai, TT-g xujaad beleglesen gereenees xymyysiin anxaarliig xolduulax tsag ursen demii yum xiij baina daa.
2025-02-19