ЭРТНИЙ ЕГИПЕТИЙН ХААН II ТУТМОСЫН БУЛШ ОЛДЖЭЭ
Өчигдөр 12 цаг 50 мин

The mummy of Thutmose II illustrated in the book "From Pharaoh to Fellah" in 1888.

 

Египет-Британийн хамтарсан археологийн баг эртний Египетийн хаан II Тутмосын булшийг оллоо. Эртний Египетийн хаан II Тутмос бол МЭӨ 2000-1001 оны хооронд хаанчилж байсан бөгөөд түүний булш Египетийн Луксор муж дахь Хаадын хөндийгөөс олджээ. II Тутмосын занданшуулсан шарил бүрэн бүтэн гайхалтай хадгалагдаж байсан хэмээн Египетийн аялал жуучлал, эртний эдлэлийн яамнаас мэдээлсэн байна. Археологийн багийнхан өнгөрсөн 2022 онд II Тутмосын хатан Хатшепсутийн булшийг олж байжээ.  Хатан Хатшепсут нь II Тутмосын төрсөн дүү байв. Эртний Египетийн хаад төрсөн эгч, дүү, үеэлүүдтэйгээ гэрлэдэг заншил байсан юм.

II Тутмос хааны шарил маш сайн хадгалагдсан бөгөөд түүнийг мөн хэмээн нотолсон баримтууд хамт олдсон байна. Тухайлбал, II Тутмос хааныг “нас барсан хаан” хэмээн тодорхойлсон алебастр савны хэлтэрхийнүүд мөн түүний хатан Хатшепсутийн нэр бүхий бичээсүүд олджээ.

Энэ олдвор нь археологийн хамгийн чухал нээлтүүдийн нэг гэгдэж буй бөгөөд эртний Египетийн хаад, тэдний амьдрал хаанчлалын түүхийн ойлголтод үнэтэй хувь нэмэр оруулах гэж судалгааны багийнхан тодорхойлжээ.

II Тутмос хааны хаанчлалын талаар зөрүүтэй мэдээллүүд байдаг бөгөөд эрдэмтэд 3-4 жил хаанчилсан гэж үздэг байна. Харин зарим түүхчдийн хувьд 14-өөс илүү жил хаанчилсан хэмээн маргадаг. Түүний нас барсны дараахан үерийн гамшиг болсон бөгөөд хааны бурханд ус орсноос зарим эд зүйлс нь эвдэрч гэмтсэн гэж археологчид үзэж байна.  

 

 

Shuud.mn
Сонин хачин