В. ПУТИН Д.ТРАМП ХОВОР ЭЛЕМЕНТИЙН САЛБАРТ ХАМТРАХ УУ?

В. ПУТИН Д.ТРАМП ХОВОР ЭЛЕМЕНТИЙН САЛБАРТ ХАМТРАХ УУ?

 

Rare Earth Elements Prices 101 (Updated 2023)

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Орос-Украины дайныг “Энхийн хэлэлцээр” байгуулан зогсоох дээр санал нэгдэж буй.  Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонирхол Украины газрын ховор элементийн орд ру чиглэж буй бөгөөд дайныг санхүүжүүлсэн өрөндөө тус ордыг ашиглах санал тавиад байна.

Тэгвэл Владимир Путин ОХУ-ын нутаг дэвсгэрт газрын ховор элемент олборлох, хөнгөн цагааны үйлдвэр барих саналыг Дональд Трампад тавьсан гэх мэдээг “DW” агентлаг онцлов.

Яг үнэндээ “DW”-д гарсан мэдээлэлд Владимир Путин газрын ховор элементийн салбарт Дональд Трамптай хамтран ажиллах санал тавьж байна гэж шууд хэлээгүй.

Гэхдээ "Газрын ховор элемент бол  манай эдийн засгийг хангалтай тэлэх маш чухал нөөц бөгөөд өнгөрсөн хугацаанд бид ОХУ-ын хөгжүүлэх хангалттай ажил хийгээгүй хэмээн онцолжээ”. Мөн тэрээр, “Бид газрын ховор элементийн хайгуул олборлолтын тал дээр дутмаг бөгөөд цаашид газрын ховор элементийг ашиглах тал дээр илүү анхаарч ажиллах ёстой гэжээ.

Владимир Путины үгнээс “ОХУ дангаар ховор элементийн салбарт тоглогч болж чадахгүй, хөрөнгө оруулалт зайлшгүй чухлыг тодотгосон санаа” цухалзжээ.

ОХУ-ын хэтийн зорилго газрын ховор элементийн салбарт дэлхийн гол тоглогчдын нэг болох. Тиймдээ ч Дональд Трамп Украинд санал тавьсаны дараа ийм утга бүхий ярилцлага өгсөн нь амбицыг нь нотолж, шинжээчдийн анхаарлыг татжээ. Учир нь ОХУ газрын ховор элементийн “эрэлд хатаж” буй АНУ-ын “өлсгөлөн” байдалд дөрөөлөн өөр лүү татах улс геополитикийн нүүдэл хийсэн байхыг үгүйсгэх аргагүй. Газрын ховор элементийн дэлхийн нийлүүлэлтийн 80 орчим хувийг дангаар хангадаг Хятадын хараат байдлаас гарах арга бүрийг сүвэгчилж буй Дональд Трамп газрын ховор элеметийн салбарт ОХУ-тай хамтрах ч мэднэ.

Магадгүй АНУ, ОХУ нийлээд БНХАУ-ын  нөлөөг хязгаарлах тохироонд дайны дараа хүрч болох юм.

ДОНАЛЬД ТРАМПЫН МӨНХИЙН ХАЙГУУЛ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ойрын хоёр долоо хоногт уулзаж, газрын ховор элементийн салбарт гэрээ байгуулах тухай “DW” мэдээлжээ.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент  хэлсэнээр энэ бол Украины "эдийн засгийн аюулгүй байдал"-ыг баталгаажуулж байгаа хэрэг гэжээ. Энэ гэрээ байгуулагдвал Украины эдийн засгийн аюулгүй байдал баталгаажсан ч батлан хамгаалах салбарт баталгаа болж чадахгүй.

Мөн Дональд Трампын хайгуул Украины газрын ховор ордоор зогсохгүй ОХУ-тай ч гар барьж үргэлжилж мэднэ. Хэрэв ОХУ АНУ газрын ховор элементийн салбарт хамтарвал дэлхийд геостратегийн шилжилт явагдаж, хүчний тэнцвэр өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл дэлхийн газрын ховор элементийн салбарт дангаар ноёрхож буй Хятадын нөлөөллийг АНУ ОХУ-тай хамтран сөрнө гэсэн үг. Дэлхийн улстөр ч ашиг сонирхол дээр л тогтдог. АНУ-ын хувьд газрын ховор элементийн нөөцтэй Грийландыг худалдан авах, нөөцтэй улсуудад хөрөнгө оруулах санал тавьсаар... Орчин үеийн үеийн геополитикийн бодлогыг газрын ховор тодорхойлох болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Morris Zac:
HOW I RECOVER MY LOST BTC FROM FAKE BROKER ONLINE I was scammed by a fake Bitcoin investment company online last month. I lost about $985,000 to them and they denied all my withdrawal requests, and gave me all sorts of filthy requests. It was really hard for me because that was all my life savings and they tricked me into investing with their company with a guarantee that I will make more profit. They took all my money and I did not hear from them anymore. I was clueless about how to restart after losing everything. Fortunately, I was directed to THE HACK ANGELS RECOVERY EXPERT by a friend. I was able to contact them on: WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I was able to recover all I lost through the help of THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I am really grateful to the experts because I know a lot of people here have been scammed and need help. Contact the THE HACK ANGELS RECOVERY EXPERT for any desired Hacking Services
2025-02-28