БНХАУ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НЭМЭГДҮҮЛНЭ

БНХАУ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НЭМЭГДҮҮЛНЭ

Four key questions about investing in China stock market

 

БНХАУ-ын эрх баригчид энэ онд гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлд эрчимтэй ажиллах нь. Тодруулбал энэ сарын 19-ны өдөр “Гадны хөрөнгө оруулалтыг тогтворжуулах 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө” баталсанаа зарлаад байна. Энэхүү баримт бичигт, БНХАУ-д үйл ажиллагаа эрхэлж буй гадаадын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхээр зорьжээ.  

Үүнд, БНХАУ-ын засгийн газрын худалдан авалтын стандартыг тодорхой болгох, харилцаа холбоо, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарыг гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгоно гэж заасан байна. Мөн БНХАУ-д “Ноу-Хау” нутагшуулсан гадаадын хөрөнгө оруулагчдад засгийн газраас дэмжлэг үзүүлнэ гэжээ. Энэ төлөвлөгөө нь 2025 онд БНХАУ даяар хэрэгжих бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийн сэргээх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой хэмээн үзэж байна.

2025 оны 1-р сард БНХАУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 13.4%-иар буурч, 13.46 тэрбум доллар болсон тухай тус улсын Худалдааны яамнаас мэдээлсэн. Тэгвэл 2024 онд БНХАУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2023 оноос 27.1%-иар буурсан байна.

Тиймээс жил бүр тогтмол буурч буй гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээхээр БНХАУ-ын эрхбаригчид ийнхүү хүчин чармайлт гаргаж эхлээд байна.

БНХАУ-ын “Гадны хөрөнгө оруулалтыг тогтворжуулах 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г зарласан арга хэмжээнд “Alibaba”-ын үүсгэн байгуулагч Жэк Ма, хиймэл оюун ухааны чатбот “DeepSeek”-ийн Лианг Вэнфэн зэрэг бизнесийн “акулууд” оролцжээ.

Сүүлийн жилүүдэд БНХАУ болон АНУ-ын харилцаа хурцдаж,  геополитикийн зөрчил нэмэгдсээр байна. АНУ БНХАУ-ын технологийн компаниудад хориг тавьж, БНХАУ АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан нь Дональд Трампын засаглалын үед гүнзгийрч мэдэх төлөвтэй байна. Тиймээс БНХАУ эдийн засгийн тогтвортой байдлаа хангах үүднээс төрийн бодлогоо өөрчилж, гадаадын хөрөнгө оруулагчдад хандах хандлагаа зөөлрүүлж, эдийн засгийн өсөлтөд нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх төлөвлөгөөнд шилжжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Morris Zac:
HOW I RECOVER MY LOST BTC FROM FAKE BROKER ONLINE I was scammed by a fake Bitcoin investment company online last month. I lost about $985,000 to them and they denied all my withdrawal requests, and gave me all sorts of filthy requests. It was really hard for me because that was all my life savings and they tricked me into investing with their company with a guarantee that I will make more profit. They took all my money and I did not hear from them anymore. I was clueless about how to restart after losing everything. Fortunately, I was directed to THE HACK ANGELS RECOVERY EXPERT by a friend. I was able to contact them on: WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I was able to recover all I lost through the help of THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I am really grateful to the experts because I know a lot of people here have been scammed and need help. Contact the THE HACK ANGELS RECOVERY EXPERT for any desired Hacking Services
2025-02-28