Хөлбөмбөгийн холбоог тойрсон бүлэглэл...
19 цаг 31 мин

 

Монголын хөлбөмбөгийн холбоог аврах түр хороо нэгдүгээр сарын 15-нд байгуулагдсан. Уг түр хороо өнөөдөр /2025.02.21/ мэдээлэл хийлээ. 

''Хөлбөмбөгийн холбоо 5.6 тэрбумын өртэй. Хувь хүнээс барьцаалсан хүүтэй зээл авчээ. Шигшээ багийн бэлтгэлийн баазыг барьцаалсан. Үүнийг үргэлжлүүлэн шалгаж байна. Барилгын засвар үйлчилгээ нэрээр хэтэрсэн өндөр үнийн дүнтэй гүйлгээнүүд байна. Тендер зохион байгуулсан гэрээ нь олдохгүй байна. Хөлбөмбөгийн холбоог тойрсон санхүүгийн ашиг сонирхол бүхий бүлэглэл үүсэж холбооноос мөнгө авдаг гэж хардаж байна''

Холбооны хөрөнгөөр эрх бүхий албан тушаалтан гэр бүлдээ тийз захиалсан байх жишээний. 2019 онд урамшуулал олгох системээр Ерөнхийлөгчийн маркетингийн хэлтэст олгох тушаалуудын баримт бичиг олдсон" гэв. Тэдний зүгээс:

  1. МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн даргыг Холбооны дүрмийн 56-р зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж хөлбөмбөгийн спортод хамааралгүй мэргэжлийн зохих шаардлагыг хангаагүй хүнийг томилсон;
  2. Зөвлөлийн 2024 оны 12-р дугаар сарын 19-ний өдрийн 02 тоот Тогтоолын дагуу хөлбөмбөгийн орчинд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, тус хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлыг ЕНБД Т.Дагвадоржид даалгасан боловч биелүүлж ажлаагүй
  3. Хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийн санхүүжилтыг шалгах Түр хороо байгуулахдаа үндсээ хариуцсан ажлаа үнэн зөвөөр хийж тайлагнаагүй, ашиг сонирхлын зөрчил бүхий хүмүүсийг томилж өөрсдийнхөө булхайг өөрсдөө шалгах нөхцлийг бүрдүүлэх ёс зүйгүй шийдвэр гаргасан гэж үзэж буй.
Shuud.mn
Сонин хачин