ЭТТ ХК-ийн ногдол ашгийг тараах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Ингэхдээ ЭТТ ХК-ийн ТУЗ хуралдаад хувьцааны мөнгийг хоёр хувааж, иргэдэд олгох шийдвэр гаргана. Тодруулбал цагаан сараас өмнө 100 мянган төгрөгийг иргэдийн дансанд, дараагийн 100 мянгыг дөрөвдүгээр сард олгохоор тогтжээ. Ингэж хувааж өгөх чиглэлийг Засгийн газраас өгсөн байна. 2024 онд ногдол ашигт 1072 хувьцаатай иргэнд 350 мянган төгрөг тараана. Оны өмнө хувьцааны ногдол ашгийн 135 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлсэн байдаг.
2024 оны цэвэр ашгийн 86 хувь нь ногдол ашиг болж иргэдийн тараагдана.
Уншиж байна |