Монгол төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч төрийн нууц, хуулийн дээгүүр гарч, гүйцэтгэх ажиллагаа явуулж, тусгай техник ашиглаж болохгүй. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж төрийн нууцыг олж авахыг завдсан учир уг хэрэгт холбогдуулан MCS компанийн нэр бүхий ажилтнуудыг сэжигтнээр татаж, саатуулсан тухай Хууль зүйн сайд О.Алтангэрэл хэвлэлд мэдээлэл өгсөн
Тодруулбал, ''МCS'' группийн "М Армор" компанийн Хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг уржигдар /2025.02.18/ ТЕГ-аас саатуулсан. Тэгвэл З.Төрмандахын хамт тус байгууллагын ДӨРВӨН ажилтныг ч мөн саатуулан, сэжигтнээр татан шалгаж эхэлсэн. Тодруулбал,
Тэднийг Эрүүгийн хуулийн 19.11-1 дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй” гэх заалтын дагуу сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байна.
З.Төрмандахын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Төрийн нууцыг хууль бусаар олж авахаар завдсан гэх “М-Армор”, "М кастл" нь “МCS”-ийн охин компани. “М-Армор” ХХК нь “MCS”-ийн оффис, үйлдвэр, уурхайн харуул хамгаалалт, “MCS”-ийн бэлэн мөнгө, бичиг баримт, чухал ачааны тээвэрлэлт, “MCS”-ийн оффис, орон сууц, үйлчилгээний байгууллагуудын дотоод нэгдсэн камер, дохиоллын сүлжээний хяналт зэргийг 24 цагаар хариуцаж ажилладаг.
Харин "М кастл" гэх компанийн тухайд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан. Үйл ажиллагааны тухайд хувийн бие хамгаалалт хийдэг.
Дөрвөн ажилтантайгаа саатуулагдсан З.Төрмандахын бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түргэний машинаар ирж мэдүүлгээ өгчээ.
З.Төрмандах нь З.Төрмөндах нь ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн дарга, Цагдаагийн академийн Гүйцэтгэх ажлын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Цагдаад ажиллаж байхдаа зохион байгуулалттай хүн амины хэргээр дагнаж, 1990 оноос хойш онц ноцтой хүн амины 28 хэргийг ганцаараа илрүүлсэн гэх ба 2000 онд С.Зориг агсны аллагын хэргийг түүнд хариуцуулж байсан түүхтэй. 2005 онд Цагдаагийн хурандаа цол хүртсэн.
Уншиж байна |