1XBET-ыг шалгах ажлын хэсэг байгууллаа
19 цаг 56 мин

 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр /2025.02.21/ өөрийн цахим хуудаснаа "1XBET-ээр дамжин нэг орчим их наяд төгрөг ямар нэгэн татвар, шалтгалтгүй гадагшаа урсжээ. Олон айлын амьдралыг үрэн таран хийж буй “зөвшөөрөлгүй” цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгууллаа" гэжээ.

Өмнө нь энэ тухай УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдэгдэж байсан удаатай. Тэрээр "1XBET зэрэг МУ-д бүртгэлгүй, татвар төлдөггүй үйл ажиллагааг хориглох, хязгаарлах хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганаар өргөн барина. Мөн арилжаа дампуурлын хуулиудыг боловсруулж ажиллахаар болсон гэдгээ ч мэдэгдэж байсан юм. 

Бооцоо бүртгэлийн 1XBET нь 2007 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй.  1xbet бол Монголын болон дэлхийн бусад орны бооцоот тоглогчдод чиглэгдсэн мөрийтэй тоглоом, спортын бооцооны цахим хуудас юм. Тус сайт нь Монголын 50 гаруй спорт, арга хэмжээнд бооцоотой тоглуулдаг гэх. Тухайлбал хөл бөмбөг, сагсан бөмбөг гэх мэт уламжлалт бооцооны төрөл төдийгүй улс төр, телевизийн шоу, эспорт зэрэг түгээмэл бус мөрийтэй тоглоомууд багтдаг байна. 

Цахим мөрийтэй тоглоомын melbet stake bet365-аас гадна Монголчуудын өөрсдийн бүтээсэн цахим мөрийтэй тоглоом, покер тоглох зэрэг олон платформууд бий. Энэ мэт зөвшөөрөлгүй цахим мөрийтэй тоглоомуудыг шалгана. 

Shuud.mn
Сонин хачин