Орос Украины дайн өнгөрсөн гурван жилийн хугацаанд дэлхийн улс орнуудад асар их нөлөө үзүүлж, олон улсын харилцаа, эдийн засаг, аюулгүй байдлын тэнцвэрийг өөрчилсөн билээ. Тэгвэл ойрын өдрүүдэд Орос Украины дайнд төгсгөл авчрах сонирхолтой үйл явц өрнөж болзошгүй байна. АНУ, ОХУ-ын дунд болохоор яригдаж буй энхийн хэлэлцээ дэлхийн хүчний тэнцвэрт хэрхэн нөлөөлөх вэ...?
ГЕОПОЛИТИКИЙН ШИНЭ ЭРИН
АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд энхийн хэлэлцээр байгуулах асуудлыг оновчтой шийдвэрлэж дайны гол зогсвол дэлхий дахинд геополитикийн тэнцвэр өөрчлөгдөж, их гүрнүүдийн харилцаа геополитикийн шинэ үеийг эхлүүлэх магадлалтай. Тодруулбал их гүрнүүд дэлхийн бусад улс орнуудад үзүүлэх бодлогод өөрчлөлт орж аливаа улс орнуудын бие даасан бүрэн эрхт байдал шууд оролцохгүй байх тохиролцоонд хүрэх магадлалтайг барууны шинжээчид онцолж байна. Тэгвэл АНУ, НАТО-ын бодлогыг дагаж буй Европын холбооны орнууд ОХУ эсрэг хориг арга хэмжээгээ зөөлрүүлж, эрчим хүчний харилцааг дахин эхлүүлэх боломж бүрдэнэ.
Харин дайнаас хожил олж ОХУ-ын байгалийн баялаг,түүхий эдийг худалдан авч байсан Бриксийн тэргүүн эгнээний орнууд болох БНХАУ болон Энэтхэг улсууд ОХУ-тай хийх эрчим хүч болон бусад худалдааны хэлэлцээгээ эргэн харж өөрчлөх шаардлагатай болно. Тус улсуудад мөн АНУ-тай харилцах харилцаандаа шинэ зохицуулалт тусгах шаардлага үүснэ.
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Өнгөрсөн гурван жилд Орос Украины дайн дэлхийн эрчим хүчний зах зээлийг орвонгоор нь өөрчилсөн. Хэрэв АНУ, ОХУ-ын энхийн хэлэлцээ амжилттай болсон тохиолдолд дэлхийн зах ззээлд байгалийн хий, газрын тосны үнэ тогтворжиж, Европод эрчим хүчний хямрал намжих боломжтой. Үүнээс гадна Украины үр тарианы экспорт тогтворжиж, дэлхий даяар хүнс, үр тариа, наран цэцгийн тосны үнэ буурна. Үүнийг дагаад дэлхийн эдийн засгийн эргэлт сайжирч, хөрөнгө оруулалтын орчин эргээд хэвийн болно. Тодруулбал дайн зогсвол хөрөнгө оруулагчид Зүүн Европ, Орос, Украины зах зээлд эргэн орж ирэх юм.
Харин санууштай нь ОХУ, АНУ ямар хэлэлцээ өрнөхөөс шалтгаалан барууны орнуудын Орост тавьсан хоригууд цуцлагдах эсэх нь шийдэгдэнэ.
ЗЭВСЭГЛЭЛ
Их гүрнүүд хэлэлцээрт хүрвэл АНУ болон НАТО Украинд үзүүлэх дэмжлэгээ бууруулах магадлалтай. Энэ нь Украины эрх баригчдад томоохон сорилт болно. Сайн тал нь дэлхийн улс орнууд зэвсэглэлээр хөөцөлдөх явдал багасна. Тодруулбал сүүлийн жилүүдэд АНУ, НАТО, ОХУ батлан хамгаалах салбар тэр дундаа зэр зэвсгийн төсвөө нэмэгдүүлсэн нь энэ салбарыг хөгжлийн хурдыг нэмэгдүүлсэн байдаг. Хэрэв дайн зогсвол зэвсгийн нийлүүлэлт үнэ буурна.
ОХУ-Д
Хэрэв ОХУ-ын эрхбаригчид өөрсдийн тавих болзлыг гүйцэлдүүлж чадвал Украинд цэргийн ажиллагаагаа зогсоож бусад бүс нутгийн хөгжил болоод дотоодын асуудалд анхаарлаа хандуулах боломжтой болно. Нэг үгээр хэлбэл дайнд туйлдсан ОХУ “бүтэн амьсгал” авч эдийн засаг нь сэргэнэ.
УКРАИНД
Орос, Америк хоёр Украины асуудлаар хэлэлцээр хийвэл Украины аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Тодруулбал энэ хэлэлцээ амжилттай болвол НАТО, Украины хоорондын харилцаа сулрах ОХУ нөлөө давамгайлна. Цаашлаад хэлэлцээрийн үр дүнд Орос Украины зарим бүс нутагт хяналт тогтоох асуудал хурцдана. Харин эдийн засгийн хувьд дайны хөлд гурван жил нэрвэгдсэн Украины эдийн засгийг сэргээх, эвдэрч сүйдсэн хотуудын бүтээн байгуулалт эхлэнэ. Үүнд АНУ болон Европын холбооны дэмжлэг ирэх магадлалтай бөгөөд Украины газар тариалангийн үйлдвэрлэл дахин идэвхжиж, дэлхийн зах зээлд нийлүүлэлт нэмэгдэнэ.
Гэвч энэ бүх таамаг их гүрнүүд нэгэндээ ямар болзол тавих, хэлэлцээрийн нөхцөл байдал, үр дүнгээс шууд хамаарна. Мөн хэлэлцээний дараа тодорхой “рольтой” бусад улсууд тэр тусмаа Европын холбоотой тохиролцоонд хүрэх, НАТО ямар байр суурь илэрхийлэх эсэх нь тодорхойгүй хэвээр...
Украины Ерөнхийлөгч В.Зеленский: “Украины оролцоогүй ямарч энхийн хэлэлцээг хүлээн зөвшөөрөхгүй”...
Уншиж байна |