UB Palace-ийг нурааж, Б.Чойжилсүрэн барилга барина
2 цаг 59 мин

 

Гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий UB Palace-ийг нураахаар болсон талаар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. Тэгвэл өнгөрөгч нэгдүгээр сарын 17-нд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлжээ. Шинэ эзэмшигч нь  "Хурд стандарт" ХХК. Харин уг компанийн ард УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн бий. ''Хурд стандарт'' ХХК нь түүний ''Хурд'' группийн охин компаниудын нэг. 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ч өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ уг компаниа тогтмол мэдүүлж иржээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Ub palace-ийг нурааж, оронд нь орон сууцны хороолол, худалдааны төв, офиссын барилгын аль нэгийг барихаар охин компанийнхаа нэр дээр бүртгүүлсэн байж магадгүй. Одоогоор Хот байгуулалт, хотын стандартын газрын нээлттэй сангийн мэдээлэлд тус хэсгийн газар дээр шинэ барилга барих тухай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаагүй байна. 

УБ палас болон тус барилгын урд талбай зэрэг нь хүн амын нягтаршил хэтэрсэн, барилга шинээр барихыг хориглсон бүс. Гэсэн ч Б.Чойжилсүрэн энэ газар дээр барилга барих бололтой.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ene choijilsurengees 34%-ia avaach. Uul uurxain ordiig strategic, strategic bus gej angildag mash buruu. Ord bol ord . Jinxene luivarchin baix doo.
2025-02-25
бётонон ширэнг түгжрээ:
БӨӨН бётонон ширэнг болохнээ,,,НЯНГАР эд нар МАФИ болчихсон,,ОДОО ЯААНА даа 25 давхар баахан бётонон ширэнг босно, ТЭР хавьд хүн амьдрах аргүй бөөгнөрөл улам нэмэгдэж СҮЙРЧЭЭ,Авилгалд идэгдсэн орон шүү дээ, энэ сард аваад ямар хурдан МАФИУД зөвшөөрөл авч барилга ширэнгээ барихыг хараарай,,,МАН бол ГЭМТ хэрэгтнүүд дүүрсэн газар шүү
2025-02-25