Монгол хэл, бичгийн шалгалтад 10, 11 дүгээр ангийн сурагчид өөрийн хүсэлтээр орох боломжтой боллоо

Монгол хэл, бичгийн шалгалтад 10, 11 дүгээр ангийн сурагчид өөрийн хүсэлтээр орох боломжтой боллоо

 

 

Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл орон даяар эхэлсэн, МХБШ-ын бүртгэл ирэх гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

Энэ жилийн хувьд 10 болон 11 дүгээр ангийн суралцагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг өөрсдийн хүсэлтээр өгч болох боломж бүрдсэн. Энэ тохиолдолд төлбөрийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах юм. Шалгалтын бүртгэлийн хураамж 10.000 төгрөг, харин 12 дугаар ангийн сурагчдын хувьд уг шалгалтад үнэ төлбөргүй хамрагдана.

 

 

Шалгуулагч БҮТ-ийн eec.mn/eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгүүлэхдээ:

● Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /

● Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

● Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт

● Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол Боловсролын үнэлгээний төвд:

 

● Өргөдөл хүсэлт

● Эмчийн магадалгаа

● Сургуулийн тодорхойлолт ирүүлсэн байна.

 

 

 

Монгол хэл, бичгийн шалгалт:

04 дүгээр сарын 18 /Баасан гараг/

Шалгалтын цаг: 10.00-11.40

Хамрагдах анги: 12 дугаар анги

04 дүгээр сарын 19 /Бямба/ гараг

Шалгалтын цаг: 10.00-11.40 Хамрагдах анги: 11 дүгээр анги

Шалгалтын цаг: 14.00-15.40 Хамрагдах анги: 10 дугаар анги гэсэн хуваарьтай явагдах юм.

 

Шалгуулагчид шалгалт өгөхдөө:

• Бүртгэлийн хуудас

• Суудлын хуваарь

• Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ./

• Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлж ирэх юм байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Frank Iso:
IS IT POSSIBLE TO RECOVER LOST CRYPTO? YES ONLY HACKANGELS Hey my name is frank i'm a crypto trader! I just wanted to share my incredible experience with The Hack Angels. They are truly exceptional when it comes to crypto recovery. They managed to recover my lost $1.7 million worth of bitcoin from a scam, which I honestly thought was impossible. If you ever find yourself in a similar situation, I highly recommend reaching out to them. You can contact them through their hotline at +1(520)200-2320 (available on Phone/WhatsApp), or shoot them an email at support@thehackangels.com. They also have a great website at www.thehackangels.com if you prefer that route. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help!
2025-02-23