Ам.долларын ханшийн зөрүү 27 төгрөгт хүрэв
3 цаг 27 мин

 

Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч буй. Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 3462 төгрөгтэй тэнцэж байна. Нэрлэсэн дүн сүүлийн дөрвөн хоног тогтвортой байгаа ч арилжааны банкууд болон "Найман шарга" төвд ам.долларын авах, зарах үнэ хэт зөрүүтэй байгаа юм.

Арилжааны банкууд нэг ам.долларыг 3453 төгрөгөөр авч, харин зарахдаа 3480 төгрөгөөр тооцож байна. Авах болон ханшийн зөрүү 27 төгрөг байгаа нь хэт зөрүүтэй ханшийн хэлбэлзэл. Мөн "Найман шарга" валют арилжааны зах дээр нэг ам.долларыг 3478 төгрөгөөр авч 3485 төгрөгөөр арилжиж байна.

Статистик мэдээллээр, нэгдүгээр сард ам.доллартай харьцах сарын дундаж ханш 3431.77 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 24.4 төгрөг, өмнөх сараас 13.8 төгрөгөөр суларсан юм.

Shuud.mn
Сонин хачин