Нийслэлийн дүүргүүдийн удирдлагууд хэн нь их мөнгөөр ахмадууддаа бэлэг барих вэ? гэх уралдаан зарласан бололтой.
Шинэ оны өмнөхөн нийслэлийн Сүхбаатар дүүрэг НЭГ тэрбум 300 сая төгрөгөөр сар шинийн баяраар ахмад настнууддаа гурил, будаа, тавгийн еэвэн авах тендер зарласан. Үүнийн үргэлжлэл болгон тус дүүрэг дахин 900 сая төгрөгөөр эмэгтэйчүүддээ бэлэг худалдан авах тендер зарлажээ. Харин нийгмийн сүлжээн дэх шүүмжлэлээс үүдэн 900 сая төгрөгийн тендер цуцлагдсан байна.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 17-нд Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны албаны захиалгаар Сар шинийн баярыг тохиолдуулан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэхээр 300 сая төгрөгийн тендер зарласан байна.
Уншиж байна |