Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Агаараас эрэн хайх, аврах анги 124 хүний амь насыг авран хамгаалжээ
2023-09-15

Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн Газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд евро стандартын шаардлага хангасан ангар, талбай, техник, тоног төхөөрөмж бүхий нисэх ангийг байгуулсан.

 

 


Төслийн хүрээнд Агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus “EC-145” С-2 загварын 3 нэгж нисдэг тэрэг, нисэх бүрэлдэхүүнийг сургах бага оврын сургалтын “Cabri” G2 загварын 1 нэгж нисдэг тэрэг, сургалтын дадлагажуур, Utilis SAS засвар үйлчилгээний төв, ангар, оффис бүхий ангийн барилга, нисдэг тэрэгний цахилгаан үүсгүүр, онгоцны түлш цэнэглэх станц болон шаардлагатай бусад тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 


Онцгой байдлын ерөнхий газрын үндсэн үүрэг, зорилгод нийцүүлж Гамшгаас хамгаалах тухай, Улсын нисэхийн тухай, Иргэний нисэхийн тухай хуулиудын хүрээнд сургалт бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, яаралтай тусламж үзүүлэх болон онцгой, тусгай үүргийн нислэгийг цаг агаарын ердийн болон хүндрүүлсэн нөхцөлд цаг алдалгүй нислэг, нислэгийн аюулгүй байдлыг ханган гүйцэтгэхэд ангийн зорилго оршиж байна. 


Ангийн анхны тусгай үүргийн нислэгийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэж, өнөөдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагааны 86 удаагийн дуудлагаар 237цаг 30минутын нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн болон эрүүл мэндийн хүнд заалттай газраар тээвэрлэх боломжгүй, амь насаа алдах өндөр эрсдэлд орсон 124 хүний (том хүн-86, хүүхэд-38) амь нас, аюулгүй байдлыг ханган анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй шуурхай хүргэж, амь насыг нь авран хамгааллаа. 


Мөн 2022 оны 5 дугаар сард гарсан Хэнтий аймгийн Батширээт сум болон Минжийн хангайд гарсан ой хээрийн түймрийн голомтод агаараас тандалт хийх, шуурхай бүлгийг түймрийн голомтод буулгах, татан авах, тусгай үүргийн нислэгүүдийг тус тус зохион байгуулж, түймрийг шуурхай цаг алдалгүй унтраахад “ЕС-145” С-2 загварын нисдэг тэргээр дэмжлэг үзүүлсэн.


Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид сургалт дадлага болон аврах ажиллагааны нийт 1,457 цаг 28 минутын нислэгийг Бүгд найрамдах Франц Улсын мэргэжилтнүүдтэй хамтран нислэг, нислэгийн аюулгүй байдлыг ханган гүйцэтгээд байна.

 

 

БИД СЭРГИЙЛНЭ, АВАРНА, ХАМГААЛНА
 

Shuud.mn
Сонин хачин