МОНГОЛ, ЭМИРАТЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛОВ
5 цаг 6 мин

 

Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтарсан хорооны анхдугаар хуралдаан 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Абу Даби хотноо болов. Хуралдааныг монголын талаас Монгол Улсын Их хурлын гишүүн, Шадар сайд Т.Доржханд, Эмиратын талаас АНЭУ-ын Эдийн засгийн сайд Абдулла Тоуг Аль-Марри нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагын албаны хүмүүс оролцов.  

 

 

Хуралдааны үеэр талууд Монгол, Эмиратын найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж, дээд өндөр түвшний айлчлалууд тогтмолжиж байгааг тэмдэглээд цаашид энэхүү харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч, зам, тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

 

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжих хүрээнд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг харилцан айлчлуулах, хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, хоёр оронд зохион байгуулагдаж буй олон улсын хурал, үзэсгэлэнд бие биеэ дэмжин тогтмол оролцож байхаар болов. 

 

 

Түүнчлэн хоёр тал уул уурхай, эрчим хүч, түүний дотор сэргээгдэх болох цэвэр эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч байгаагаа харилцан тэмдэглээд эдгээр салбарт хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Эмиратын сайн туршлагыг судлах, тус салбаруудын мэргэжилтнүүдийг Эмиратад бэлтгэхэд хамтарч ажиллахаар тохиролцов. 

 

Мөн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын компаниудын хооронд хэлхээ холбоо тогтоох, туршлага солилцоход дэмжиж ажиллахаар болов. Хоёр орны хооронд яригдаж буй шууд нислэг үйлдэх асуудлыг ажил хэрэг болгохоор тохиров.

 

 

Эдийн засгийн хамтарсан хорооны хуралдааны дүнгээр эдийн засаг, худалдаа, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх тухай протоколд Шадар сайд Т.Доржханд, Эдийн засгийн сайд Абдулла Тоуг Аль-Марри нар гарын үсэг зурав.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Buy weight loss pills online (WHATSAPP : +1(256)664-1120) Buy wegovy, buy Ozempic, Buy Sexanda | Mdma, 2CB, A-PVP, 3CMC | OZEMPIC | STEROIDS (ECT/Nembutal) | Heroin Cocaine. Buy Xanax Online, Buy Painkillers online buy Nembutal online, Buy Anxiety Pills Online Which is better, weight loss injections or pills? How much weight will I lose on Saxenda in 2 months? Which is the most effective weight loss injection? Did Kelly Clarkson take Ozempic to lose weight? How long does 1 weight loss injection last? What is the strongest weight loss prescription pill? Buy Weight loss drugs: Mounjaro, Ozempic, Wegovy, Saxenda Buy weight loss medication without prescription Buy Mounjaro, Buy Ozempic, What is the most effective weight loss pill over-the-counter? What is the most successful medication for weight loss? Can I buy Wegovy in Spain? Can I get a Wegovy prescription online? How to get Wegovy in Europe? der (PTSD) Diabetes Crohn's disease Gout Pain relief Glaucoma Opioid addiction Treating alcohol abuse We sell various Painkillers, Anxiety killers, Sleeping pills, Sex pills, Opioids, Ecstacy Pills, ADHD pills, Antidepressants and other medicines online... without a prescription. We offer medicines like buy Adderall online, buy Ativan online, buy Darvocet online, buy Concerta online, WHATSAPP : +1(256)664-1120 buy Dianabol online, buy Ephedrine online, buy Oxycontin online, buy Quaaludes online, buy Qsymia online, buy Ritalin online, buy Vicodin online, buy Vyvanse online, WHATSAPP : +1(256)664-1120 buy Suboxone online, buy Oxycodone online, Buy phentermine online Buy Alprazolam Online Buy Ambien Online Buy Tramadol Online WHATSAPP : +1(256)664-1120 Buy Opana ER Online Buy Lortab Online buy Fentanyl patches online and many other medicines All enquiries below WHATSAPP : +1(256)664-1120 Singal : +1(256)664-1120
2025-02-26