Бээжин: Цамхаг дээр Олимпын цагариг суурилуулах ажил дуусжээ
2022-01-13

Ирэх сард Хятадын нийслэлд Өвлийн олимп эхэлнэ. Хэдийгээр Хятадад омикрон штаммын халдвар нэмэгдэж байгаа ч олимпын зохион байгуулалтад өөрчлөлт орохгүй гэж олимпын зохион байгуулах хороо мэдэгдэж байлаа. 

 

Олимпын объектууд хэдийнэ бэлэн болсон бөгөөд саяхан Бээжингийн Яньцин дүүрэгт байх "Хайто" цамхаг дээр олимпын цагариг суурилуулах ажил дуусжээ. Яньцин дүүрэгт Өвлийн олимпын тэмцээн уралдаануудын гурван бүсийн нэг нь байрлаж байгаа юм. 

 

Энэ дүүрэг дэх "Хайто" цамхаг дээр суурилуулсан Олимпын таван цагариг дээр нийт 70 мянга гаруй гэрэл суурилуулсан байна. Түүнчлэн  цамхаг дээр тууз хэлбэртэй чимэглэлүүдийг ч байрлуулжээ. Энэ цамхагийн барилгын ажлыг энэ сарын сүүлээр дуусгана гэж төлөвлөсөн байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Aihtar muu luuhaanuud....
2022-01-13