Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалан сэргээх нэгдүгээр шатны төслийг эхлүүлсэн. Тэгвэл энэ онд байсан бөгөөд Ганга нуурыг хамгаалан сэргээх хоёрдугаар шатны төслийг эхлүүлж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Ганга нуур нь Монгол Улсын Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших, шорвог нуур юм. Хээр тал болон Говийн зааг дээр орших, ус намаг, элсэн манхан, хуурай хээр хосолсон өвөрмөц тогтоц бүхий тус нуур болон ойр орчмын намгархаг газар нь цэн тогоруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хун, хондон ангир зэрэг нүүдлийн ховор шувуудын чуулж, үрждэг чухал нутаг билээ.
Гэвч дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас нуурын ус татарч, зарим жилүүдэд ширгэдэг болсон. Ойр орчимд нь Дуут, Сүмтийн, Эрдэнэ, Холбоо, Зүүн Холбоо, Цагаан, Хосмогт, Улаан (ширгэсэн), Зэгст зэрэг нуур цөөрөм бий.
Ганга нуур, түүний орчмын ус, намгархаг газар нь 2004 онд Рамсарын ус, намгархаг газар болон бүртгэгджээ.
Уншиж байна |