АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд Украины асуудлаар хэлэлцээний ширээний ард суухаар төлөвлөж байна. Энэ асуудал нь Украины эрх ашгийг шууд хөндөж, Европын орнуудын дунд тодорхойгүй байдал үүсгэж байна. Тодруулбал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп,ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Украин дайны асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор Европын улс орнууд хямралд орох эрсдэл бий болж байна. Учир нь Украины асуудал нь Европын аюулгүй байдал, улс төрийн тогтвортой байдалд шууд нөлөөлах эрсдэлтэй. Үүнд хамгийн түрүүнд Европын аюулгүй байдлын баталгаа хөндөгдөнө. Тухайлбал, ОХУ-ын зүгээс НАТО-гийн цаашдын тэлэлтийг зогсоох, зүүн Европ дахь цэргийн хүчээ бууруулах шаардлага тавьж магадгүй бөгөөд АНУ үүнийг зөвшөөрвөл Европын орнуудын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Хоёрдугаарт АНУ, ОХУ улсууд Украины дайныг Европын орнуудын оролцоогүйгээ шийдэж тохиролцоонд хүрвэл Украины тусгаар тогтнол, бүрэн эрхэд халдах, Европын зүүн хэсэгт тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй.
Гуравдугаарт Европын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй. Учир нь ОХУ-ын байгалийн хийг Европ руу нийлүүлэх "Умардын урсгал-2" хоолойн асуудлаар АНУ, ОХУ хоёр тохиролцоонд хүрвэл Европын эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл үүснэ.
Үүнээс гадна геополитикийн хувьд маш асар том нөлөөлөл бий. Хэрэв АНУ, ОХУ-тай хэлэлцээ хийж Украины асуудлыг “нэг тийш” болговол Европын улс төрийн нөлөөг бууруулна гэсэн үг. Ингэснээр Европын холбооны нэгдмэл байдлыг сулруулж, Европын холбооны дотоод зөрчлийг хурцатгаж болно.
Уншиж байна |